Дэлхийн монголчуудын радио 88.3-ын хөтлөгч А.Хашын 54 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Алимаагийн Хаш хэмээх өвөрмөц нэртэй тэрээр нэрнээсээ эхлээд туулсан амьдрал нь ч сонин түүхтэй түүнийг фм-ийнх нь сонсогчид дуу хоолойгоор нь андахгүй. Тэрээр FM гэх их айлтай 2017 онд танилцаж байжээ. Анх таксины жолооч хийдэг байсан тэрээр олон улсын байгууллагын дуудлагын жолоочоор ажиллаж байсан түүхтэй.
Үндсэн мэргэжил, төгссөн сургууль гэх юм яг үнэндээ байхгүй гэдгээ ч тэр нуудаггүй.
Төрсөн эцгийнхээ талаар мэддэггүй тэрээр эмээгийнхээ гар дээр өсчээ. Өөрийнхөө баргил дуу хоолойг ч ээжээсээ биш ааваасаа өвөлсөн байх гэж боддог тэрээр унаган 50 мянгатын хүүхэд.