Монголын рок попын ертөнцөд хамгийн удаан оршин тогтнож буй охидын хамтлаг бол “3 Охин” юм.

Хамтлаг анх 1998 онд “Ирээдүйн одод” өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн.

2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог “З Охин” нэртэйгээр гарч байжээ.

Тэгвэл тус хамтлагийн хамгийн секси гэгддэг дуучин Х.Ану өнөөдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн тэрээр хоёр жилийн өмнө анхны үрээ өлгийдсөн.
Тэрээр хүсэл мөрөөдлийнхөө дагуу дахин суралцаж 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг “Багш, орчуулагч” мэргэжлээр төгссөн. Түүний дараа Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг “Нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжил” ээр төгссөн гэдэг.

