Ихэр төрнө гэдэг нь бурханы бэлэг, их хувь заяа юм. Хүссэн хэн бүхэн ихэр хүүхэдтэй болоод байдаггүй.
Тэгвэл орчин үед мөнгө байвал нэгээр ч зогсохгүй бүр хоёр, гурван ихэр хүүхэдтэй болоход амархан болчихсон. Юу гэхээр, үр тогтоож ихэрлэх моод манай олны танил болон хөрөнгөлөг эрхмүүдийг хошууруулаад удаж байна.
Эцэг эхдээ заяагдаад ихэрлээд, эх орондоо нэрээ дуурсгаж яваа олны танил эрхмүүд манайдаа олон.
Тэдний зах зухаас нь дурдахад Төрийн шагналт зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охид болох загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг, дуучин Т.Эгшиглэн гээд үргэлжилнэ.
Ингээд олныг үл нуршин олны танил эрхмүүдийн ихрүүдтэй танилцацгаая.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн залуу эхнэрээс төрсөн ихрүүд 11 настай
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ залуу гэргийгээсээ хоёр ихэр охинтой болоод 11 жил болжээ. Үе мултарсан нөхөртөө нялхарсан хайрын амтыг мэдрүүлсэн энэ эрх дархтай бүсгүйг Г.Ганцэцэг гэдэг. Тэд 11 жилийн өмнө дэлхийд хамгийн үнэтэй гэх Германд улсад ихрүүдтэй болсон нь энэ. Аргагүй л сайд хүний гэргий гэсэндээ дэлхийн хамгийн үнэтэй тэргүүлэх зэргийн эмнэлэгт амаржиж, өвөлдөө утаанаас дайжин харь улсад амьдардаг.
С.Бямбацогт гишүүний ихэр “бар”-ууд
УИХ-ын гишүүн С.Бямбацогт ихрүүдийн анхны шанг тавьсан гэж болох. Тэднийх гэр бүлээрээ бар жилтэй. Гэргий Ц.Ганцэцэг, том хүү, хоёр ихэр, өөрөө гээд бүгд бар жилтэй гэж байгаа. Ихрүүдээ ч олон жил хүлээсний эцэст 2010 оны бар жил хүлээн авцгаасан гэдэг юм билээ. Үүнээс болж түүнийг найз мнөхөд нь гэрээрээ дүүрэн бар тэжээдэг хэмээн явуулдаг гэнэ лээ. Ихрүүдээ Б.Содбилэг, Б.Одбилэг хэмээн нэрлэсэн байна.
“Камертон”-ны Эба-гийн ихрүүд
Урлагийнхан дотроо дуучин Эба өнөр бүлийн аав. Тэрээр гэргий Ж.Бямбажаваа Солонгосын “Ча” эмнэлэгт бүрэн даатгаж арван сая төгрөг төлөн байж ихэр хүүтэй болсон билээ. Тэд ихэр хөвгүүдээ Э.Батгийх, Э.Бат-Идэр хэмээн нэрлэсэн. Тэд өдгөө 13 настай.
Реппер Quoza-гийн Уян, Сийлэн хоёр
Дуучин Quiza буюу Б.Батцэнгэл урлагийнхан дотроо өнөр бүлтэй өрхийн тэргүүнүүдийн тэргүүн эгнээд явдаг. Түүний хувьд уран бүтээлээсээ илүүтэй хувийн амьдралдаа анхаарч урлагаа бүрмөсөн орхисон гэж болно. Анхны охин нь гарав уу, үгүй юу дуулахаа больж улс төрд костюмны хормой хийсгэн гүйх болсон. Том охидуудаа Сийлэн, Уян хэмээн нэрлэсэн бол отгон хүүхдүүд болох ихрүүддээ Амар, Амира хэмээн нэр хайрласан гэдэг.
Топ модель О.Уянгын усны дусал мэт ижилхэн ихрүүд
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлсон модель бол О.Уянга. Загварынхан дундаа мэргэжил боловсролоороо тэргүүлдэг тэрээр хятад хэлийг гаргууд эзэмшсэн нэгэн. Мөн сэтгүүлч мэргэжилтэй гэж байгаа. Үеийнхнээсээ арай хожуу буюу 30 нас хүрэхээсээ өмнө үе тэнгийн жирийн нэг менежер залууг насны ханиараа сонгосон тэрээр ихэр охидтой. Ихэр охид нь ээжийгээ өвчсөн мэт ижилхэн. Тэрээр хаа ч явсан охидоо дагуулж явдаг юм. Охидынхоо мэдлэг боловсрол, хоббийг бага балчираас нь хөгжүүлэхэд анхаардаг модель бүсгүй маань охидоороо гангарч явдаг.
Дуучин бүсгүйн ихэр “сувд”
Өдгөө ихэр охидтойгоо эх орондоо амьдрах болсон дуучин Э.Минжинсор шиг цуутай, шуугиантай од Монголд байсангүй. Үнэхээр халуухан л бүсгүй байсан даа. Өөрийнхөө арьсыг бов бор болгож аваад алс холын Америкийг зорьсноос хойш усанд хаясан чулуу шиг алга болсон тэрээр төд удалгүй хөөрхөн ихэр охидын ээж болсон мэдээ бидэнд ирж байв. Ихрүүдийн аав нь монгол биш, америк ч биш грек эр гэдэг. Харамсалтай нь дуучин бүсгүй хэдэн жилийн өмнө эх орондоо эргэж ирэхдээ ганц бие, өрх толгойлсон ээжийн дүрээр бидэнтэй уулзсан. Дуучин Э.Минжинсорын ихэр охидыг Викториа, Жессика гэдэг. Тэд өдгөө монгол хэл, ёс заншлаа суралцсаар эх орондоо амьдарч буй.
Л.Балхжавын ихэр ач нар
Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Түүний гэргий Г.Сэлэнгэ нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд өөрөөсөө даруй олон насаар ах нөхөртөө ихэр хүүхэд төрүүлж өгсөн. Тэдний ихрүүд “мөрөөдлийн” гэгддэг эрэгтэй,эмэгтэй хүйстэй.
Гавьяат аав, ээжийн ихрүүд
Монголынхоо нэрийг дэлхийд дуургасан гавьяатай тамирчид бол яах аргагүй олимп, дэлхийн хос медальт Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Тэд их спортод гаргасан амжилтаараа ч, хувийн амьдралаараа ч үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн. Хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьж, хамтын амьдрал зохиосон хосуудын анхны хүү Ховор-Эрдэнэ. Удаах нь ихрүүд нь өнгөрсөн жил АНУ-д мэндэлсэн. Том хүүгээ мэндлэхэд нуруун дээрээ хөлийнх нь хэвийг шивүүлж байсан бол ихрүүдээ төрөхөд гарынх нь алгыг цээжин дээрээ шивүүлсэн Х.Цагаанбаатар шиг романтик аав одоохондоо лав Монголд үгүй.
Экс Ерөнхийлөгчийг эрлийз ихэрүүд
“Женко” Х.Баттулга ер нь орчин цагт өнөр бүлийн тэргүүнүүдийн тоонд орно шүү. Түүнд хүний өөрийн нийлсэн 8 хүүхэд бий. Албан ёсны анхны эхнэрээс гадна Анжелика нэртэй орос гэргийгээсээ 4 хүүхэдтэй энэ ноёнтон яагаад ч юм сүүлийн эхнэрийн хүүхдүүдээ тэгтлээ олны нүд чихнээс нууцалдаг. Ямартай ч том хоёр нь ихэр хөвгүүд бөгөөд Жеки Чаныг Монголд ирэхэд л нэгэнтээ гэрэлд цохиулсанаас бусдаар ёстой л нуувчинд амьдруулдаг. Ихрүүд өдгөө эрийн цээнд хүрсэн том залуус болсон.
Үзэсгэлэнт Анугийн ихэр охид
Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Гоё сайхан бие, царай төрх, эрхэмсэг байдлаараа охид бүсгүйчүүдийн дунд ам дамжин яригддаг түүний тухай сайхан, муухай мэдээллүүд гарч байдаг ч тэрээр тайлбар хийж байсан удаагүй. Эрчүүдтэй ховор нэр холбогдож байсан тэрээр насны ханиараа бизнесмен залууг сонгож өдгөө 5 охины эх болоод байгаа билээ. Түүний отгон охид ихэр. Ихрүүд өдгөө 4 нас хүрч байгаа.
“Гацуурт”-ын Л.Чинбатын амин хайртай ихрүүд
“Гацуурт”-ын Л.Чинбатын охин, Соёлын сайд Ч.Номингын том хоёр хүү нь ихэр. Ихрүүдийг Онч, Мэргэн гэдэг. Тэд өдгөө дунд сургуулийн ахлах ангид суралцдаг. Монголын хамгийн өндөр үнэтэй хувийн сургуульд суралцдаг гэх юм билээ.
Дуучин С.Ганзоригын залуу эхнэрээс төрсөн гурван ихэр
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Ганзоригийн гэр бүл өнгөрсөн хавар гурван ихэр хүүхдээ өлгийдөн авсан. Ихрүүд хоёр охин, нэг хүү төрсөн гэдэг. С.Ганзориг “Богд хаан уул”, “Ардын дуу шиг амраг”, “Миний нутгийн бараа” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлийг дуулж, олны хүртээл болгосон. Тэрбээр анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй бол удаах эхнэр нь ийн гурван ихэр төрүүлснээр, таван хүүхдийн аав болжээ. Түүний залуу эхнэрийг А.Сүхбат аваргын ах дүүсийн хүүхэд гэх юм билээ.