Сошиал олон нийтийн сүлжээнд ҮZ энтертайментын гаргасан “Зуугийн хайр”, Blah, Toxic гэх видео контентууд эрчийг аваад байгаа билээ.
Тэгвэл уг энтертайментийн анхны шоу болох Blah!-ын хөтлөгч Золоо буюу Золзаяа өнгөрсөн хавар “маамуулж” хүүтэй болсон.
Төрөөд удаагүй байхдаа влогтоо эргэн ирсэн тэрээр өөрийн өнгөлөг зурагнуудаараа сошиал хэрэглэгчдээ байлдан дагуулж байв.
Өдгөө инстграмын хамгийн аз жаргалтай ээжүүд нэг тэрээр загвар өмсөгч Галбадрах, “Лантуун дохио”-г үүсгэн байгуулагч Ганжавхлан нарын хамтаар Magicbox төсөлд хамтран ажиллахаар болжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан фенүүддээ дуулгасан байна.