Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Тэд нэг үеийнхэн-Хэн нь залуу харагдаж байна вэ?
Папарацци

Тэд нэг үеийнхэн-Хэн нь залуу харагдаж байна вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/01/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Э.Одгэрэл

Олны танил бүсгүйчүүд дундаас топ модель Э.Одгэрэлийг “мөнхийн залуу” хэмээн тодотгодог. Өдгөө 54 настай ч 20 настнуудтай зэрэгцэн тайзнаа гарч, фото моделиор ажилласаар байгаа түүний үеийнхэн хэдийнэ эмээ, өвөө болж эхнээсээ тэтгэвэртээ суусан.

Тэрээр 1986 оноос загварын гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө 35 жил энэ салбарт ажиллаж байна. Загвар өмсөгч бүсгүйн хувьд залуудаа сэтгэлзүйч залуутай хамтран амьдарч, охиноо төрүүлсэн. Охин нь одоогоос хэдэн жилийн өмнө Орос залуутай гэр бүл болж, топ бүсгүйг эмээ болгож амжсан.

Топ модель Э.Одгэрэлийн хувьд анхны амьдралаасаа салснаас хойш дахин гэр бүл зохиогоогүй. Тэгвэл түүнтэй нас ойролцоо нэг үеийн урлагийн бусад бүсгүйчүүдийг онцолмоор байна.

И.Одончимэг


Тэдний нэг бол Х-Түц хамтлагийн жүжигчин, найруулагч, МУГЖ И.Одончимэг. Тэрээр өөрөөсөө 14 насаар дүү залууг амьдралын ханиараа сонгон, хэнз охиноо төрүүлж хамтран амьдарч буй.Өдгөө шинэ уран бүтээлдээ нөхөр, охидоо тоглуулж буй тэрээр өөрөө найруулагчаар нь ажилладаг.

Нэгэн цагт “алаг нүдэн” хочтой явсан тэрээр 1990-ээд оны эхээр том охин З.Номуундарийнхаа аав жүжигчин, орчуулагч Б.Зоригтой амьдарч байсан ч, гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хоёр тийш болсон.

О.Энхтуул


Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай. Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна.

Зарим нь хожуу өнгө зүс нэмсэн байхад зарим нь нас насныхаа онцлогоор цаг хугацааныхаа аясаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлддэг. Гоо сайхнаа хадгалж үлдсэн бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин О.Энхтуул. Залуу насандаа хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр ид мандаж байхдаа Герман улсыг зорьсноор уран бүтээлээ завсардуулсан. Гэхдээ зуны амралтаараа ирэхдээ ганц нэг бүтээлд тоглож байлаа.
Түүнтэй хамт тайзнаа тоглодог байсан С.Өлзийхүү, У.Уранчимэг нар хэдийнээ Монгол улсын гавъяат жүжигчний алдрыг хүртсэн.

Хөөрхөн бүсгүй О.Энхтуул хэзээ хүртэх нь тодорхойгүй, гэхдээ ард түмэн түүнд хэдийнэ ГАВЪЯАТ өгчихсөн гэхэд хилсдэхгүй. Тэр өдгөө 52 насандаа эмээ болохоор зэхэж буй. Түүний охин реппер Mrs M анхны хүүхдээ төрүүлэх гэж буй.

С.Өлзийхүү


МУГЖ С.Өлзийхүү энэ жил 54 настай. Тэрээр монголын хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том охин жүжигчин, мисс Х.Баярмаа гэр бүл зохиож амжаагүй яваа бол бага хүү Санждорж нь хэдийнэ гэр бүл зохиож, үзэсгэлэнт ээжийгээ эмээ болгосон.
С.Өлзийхүүгийн хувьд өдгөө иогоор хичээллэж, гоолиг биеэ урлах болсон.

У.Уранчимэг


Хэдхэн жилийн өмнө 45 насандаа дэлгэцийн өмнө нүцгэлж явсан МУГЖ У.Уранчимэг энэ жил 49 настай. Дээд дурьдсан жүжигчин бүсгүйчүүдээс хэдэн насаар дүү ч тэрээр нэг үеийн уран бүтээлчид. Байгалиас заяасан цэвэрхэн бор арьс, өндөр нуруу, гоолиг биеэрээ онцгойрдог тэрээр одоогоор эмээ болж амжаагүй.

Түүний охин Анударь өдгөө 26 настай бөгөөд амьдрал яарахгүй байгаагаа ээждээ хэлдэг гэсэн. Ганц охинтойгоо найзууд мэт байдаг гэдгийг инстграм хэрэглэгчид андахгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.