Н.Гарамханд гэж 20 настай бүсгүй аварга А.Сүхбатын хүүхдийг төрүүлж, олны танил болсон. Өөрөөсөө 22 насаар ах аваргын гурав дахь эхнэр “бага хатан” гэгдэж, хоёр хүүгээ дагуулсаар наадмын талбайд ирдэг байсан .
Гармаагийн эрх мэдэл хумигдсан нь 2-3 жилийн өмнөөс. УИХ-ын гишүүн аваргыг 1997 оны бүсгүйд хаус бэлэглэн, хоёр дахь эхнэр Содоо нь дахин хүүхдийг нь төрүүлсний эцэст Н.Гарамханд бүсгүй салах сонголтыг түрүүлж хийсэн гэдэг.
Тэрээр А.Сүхбат аваргад хоёр дэрсхэн хүү төрүүлж өгч байв. Энэ бүхний эцэст Н.Гарамханд сонголтдоо итгэлтэй байгаагаа хэвлэлд ярьсан байдаг.
Тэгвэл тэрээр өдгөө Турк улсад аялж явна. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө босгосон хувийн фитнес заалаасаа түр хөндийрч ийнхүү аялалд гарчээ.

Сонирхуулахад, тэрээр салалтаасаа хойш биеийн хэлбэр галбираа илт харуулсан, бие эрхтнээ гайхуулж тодруулсан зургаа авахуулах болсон. Дөнгөж 28 нас хүрч яваа, хоёр жил ганцаараа амьдарсан түүнийг эр нөхөр үгүйлээд байна уу гэх явган яриа сошиал хэрэглэгчдийн дунд түймэр мэт тархаж байна.





