Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр маргааш буюу энэ сарын 5-нд тохиож байгаа билээ.
Тэгвэл тус өдрийг тохиолдуулан Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон гардуулдаг ч энэ жил өнжихөөр болжээ. Харин Төрийн далбаа мандуулж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж. Монгол бахархлын өдрөөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс танилцуулбал,
09.00 цагт Төрийн далбаа мандуулах
10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол тус тус болно.