Дэлгэцийн уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа залуус бол “Фантастик”-ынхан.
Тус уран бүтээлийн нэгдлийн залуусаас хамгийн сүүлд гэр бүл зохиож, аав болсон хүн бол жүжигчин О.Алдар. Тэрээр өнөөдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Хамтлагийнхандаа “baby” хочтой гэгддэг тэрээр хамгийн эрх, эмо, гомдож тунихдаа амархан, бас бондгор өхөөрдөм төрхтэй нэгэн. Түүнд “насан” баярын мэнд хүргэсэн найзууд нь “юу билээ 25 нас хүрч байгаа билүү” хэмээн хошигнох аж.
Харин жүжигчин залуугийн хувьд өөрийгөө дурамтгай гэдгээ ил хэлдэг байсан ч 30 насны босго давах хүртлээ гэр бүл зохиохгүй гэх андгайг өөртөө өргөсөн байснаа сүүлд хэвлэлд ярьсан байдаг.
Сонирхуулахад, түүний хүүхэд нас ОХУ-д өнгөрсөн бөгөөд орос хэлний мэдлэг ур чадвараараа сүүлийн үеийн уран бүтээлчдийг дагуулдаггүй гэсэн шүү.