Өнөө өглөө сошиал хэрэглэгчдийн дунд “Ухнаа гуай өнгөрсөн гэжийнэ шдээ, ум мани бадмэ хум” гэх сэтгэгдэлүүд хөвөрч олон хүнд харуусал бодогдуулж, заримыг нь мэгзэм уншихад хүргэв.
Харин Ардын жүжигчин Д.Ухнаа гуай өдгөө эрүүл саруул, амь сэрүүн байгаа талаар түүний ойр дотныхон нь нийтлэснээр худал мэдээлэл болох нь батлагдсан юм.
Тэгвэл түүний амин хайртай зээ охин “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун өөрийн эмзэглэлээ цахим хуудаснаа “Худал мэдээлэл яваад байгаан байна шүү. Урт наслах нь дээ.Муу муухай холуур байг” хэмээн бичжээ.
Түүний хувьд 6 сартайгаасаа эмээ, өвөө дээрээ үлдэж “хүн” болсон гэдэг. Үеийнхнээсээ хожуу гэр бүл зохиосон тэрээр “Содон фүүдс” группын бэр болж, үр хүүхдийг нь төрүүлсэн.