Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” үзэгчдийн хүртээл болно
Найруулагч Ц.Хүсэлбаатарын гэр бүлээрээ тоглосон “Хиртээгүй сарнай” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Найруулагч Ц. Хүсэлбаатарын ээлжит уран бүтээл “Хиртээгүй сарнай” МУСК-ны албан ёсны постер цацагдлаа. Тус кино нь энэ сарын 19-ны өдөр бүх кино театруудаар нээлт хийж, үзэгчдийн хүртээл болох юм.
“Хиртээгүй сарнай” киноны ерөнхий продюсераар найруулагч Ц.Хүсэлбаатарын эхнэр МУГЖ С.Өлзийхүү ажилласан бол гол дүрд түүний охин Х.Баярмаа болон жүжигчин О.Амгаланбаатар нар тогложээ. Харин туслах дүрд тэдний бага хүү Х.Сумъяадорж тоглосон байна.
Уг киноны дууг “Тоонот” студийн уран бүтээлч Jason буюу жүжигчин, дуучин Б.Баяржавхлан дуулж өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр сонсогчдын хүртээл болгосон байна.