“Яг түүн шиг” шоуны хөтлөгч гэдгээрээ илүүтэй олонд танил болсон Б.Болд телевизийн урлагтай амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрөөсөн.
Энэ хугацаанд завгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд шинэхэн байрандаа орж буй баярт мэдээг цахим орчинд хуваалцжээ. Гэр хорооллын гэх Дэнжийн 1000-аас амьдралаа эхлүүлсэн хөдөөний бяцхан хүү залуу хүн хөдөлмөрлөж чадвал хүн бүхэнд боломж бий гэдгийг хэлэхийг хүсчээ.
Тэрээр “Би хөдөөний хүүхэд. Бас хүүхдээрээ хүүхэдтэй болсон хүн шүү дээ. Анх Дэнжийн 1000-д л амьдралаа эхлүүлж байлаа. Монгол гэрт өвөлжихдөө том охин минь 4 давхар хөнжил нөмөрчихсөн, амнаас нь уур савсахыг хараад нохой, гахай шиг зүтгэж хөдөлмөрлөж байртай болсон.
Манай байр гуч гаран метр квадратаас бүрдэх гурван өрөө. Заримд нь инээдтэй л байх. Надад бол сайхан байна. Гэхдээ залуу хүн хөдөлмөрлөвөл боломж байна шүү.
Надтай адил хөдөлмөрлөж зүтгэж амьдралтай нэхийгээ уралцаж яваа залуу хүн таньд, залуу гэр бүл таньд амжилт хүсэе. Хариуцлага чамайг бүрэн илэрхийлнэ” гэжээ.