Монголын залуусыг байлдан дагуулж явсан Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа буюу Хаянаа монголд ганц гэгддэг BMW i8 загварын автомашин хөлөглөдөг гэнэ шүү.
Төрийн албанд багагүй хугацаанд зүтгэсэн тэрээр өөрийн сонирхол, хоббиндоо зориулсан хадгаламжаараа энэ хүү төмөр хүлгээ худалдан авчээ. Төрлөх хотоо хоббигоороо чимэх болсон түүнийг замын цагдаа нар ч амар явуулдаггүй гэнэ. Гэхдээ торгох гэж бус автомашины салоны сонирхох гэж зогсоодог гэдгийг тэрээр хэлдэг.

Ташрамд, дуулгахад дуучин залуу маань урлагт нэрээ мандуулаад хэдийнэ 26 жил өнгөрчээ. Эрэгтэй хамтлагуудаасаа хамгийн даруухан тооцогддог тэд 30 жилийн ойгоо нүсэр хийж, фенүүдтэйгээ уулзахыг ерөөе.

