Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Найргаар хөглөсөн үдэш
Папарацци

Найргаар хөглөсөн үдэш

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/08/2021Шинэчилсэн:11/08/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Poetry night” яруу найргийн нэгэн үдэш эхний дугараагаа үзэгчиддээ “аялалаа.” Монголын яруу найргийн залуу үе ийм нэгэн цэнгүүнийг эхлүүлсэн нь олон олон дугараагаар үзэгчдээ хөглөх их цэнгүүний эхлэл боллоо.


Отгон болор цом наадмын эзэн, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Нямжаргалын Минжинсайхан, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Чулуунбаатарын Ууганбаяр, “Алтан-Өд” наадмын шагналт Дамдинсүрэнгийн Дамдинжав, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Сайнжаргалын Начин тэдний сэтгэлийн долгио, яруу найрагчдын зүрхний урсгалыг анирдсан нэгэн үдэш.


Цаг үеийн зовлон Яруу найрагч, эмч хоёрын зүрхэн дундуур урсдаг гэдэг билээ. Энэ үдэш тэдний яруу дууллыг сонссон үзэгчдийн зүрхэн дундуур юу урссан гээч ..

Амьдрал, түүний олон өнгө нэгэн дор солонгорон урсвай…

 

Энэ биеэрээ, энэ нэг л дүрээрээ энэхэн тохиох амьдралдаа эцэг, эх, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдийн барилдлагаар нэг нэгэнтэйгээ учран тохиогоод өнгөрөх бид урт ч юм шиг богино ч юм шиг амьдрлыг туулаад л өнгөрнө. Энэ хугацаандаа учирсан нэгнийхээ итгэл, хайрыг дааж амьдрахад ямархан их утгатайг, явах зам ямар өргөн болохыг яруу найрагчид дууллаа.

Нарны илч, салхины амьсгал, усны өнгө гээд орчлонгийн хоосон мөн чанарыг таньж ухааран, оршихуйн мөн чанараа таньж таашаан эх орон, их хайр, тэнгэрлэг гоо үзэсгэлэн… хоосон хийгээд оршихуйн хос амтын таашаалыг шимэн шимэн хүртэх хязгааргүй яруу найргийн орчлоос цойлж тодорсон нэгэн үдэш. Ийм л үдшийг яруу найрагчид, үзэгч та бүхэнтэй хувааж хүртлээ. Яруухан найргийн эгшиглэнт дугарааг аялан бүүвэйллээ. Энэ таны гарцаагүй байх орон зай…

Миний, таны, бидний оршихуй болсон эх орон. Энэ насны мөнхийн хутаг.

“Амар амгаланг олзолж огторгуйн гүнд цахилах шиг

Цаг хугацааг зажилж, орон зайг залгих шиг

Хоосон чанарт нэвтэрч он жилийг гэтлэх шиг

Ахуй үнэнээс ангижирч ахин дахин төрөх шиг, Эх орон”

“Хайр гэж., хайртай байгаад хэлж чадаагүй
Хүн болгоны нэр юм”

Энэ бол эх орны тухай, их хайрын тухай яруу найрагч Ууганбаярын зүрхний эрчим. Харин яруу найрагч Дамдинжавын Дамдинсүрэн үзэгч олноо жам ёсны гүн аязаар бүүвэйлсэн юм.


“Хавраас өмнө тэвчиж тэсэх хэрэгтэй

Харзны ус шиг урсаж эхлэхээ хүлээх хэрэгтэй

Хэн нэгний үлдээгээд явсан зурвас

Хуучин цасан дороос шинээр тодрохыг үзэх хэрэгтэй.

Зун болохоос өмнө амжиж дурлаж бас хайрлах хэрэгтэй

Зуны дараа намар болдогийг ор тас мартах хэрэгтэй

Зуурхан эгшин бүрийг эрвээхэй шиг шүүрч

Зузаан ботийн завсарт нуух хэрэгтэй

Намраас өмнө тэгээд амжиж ургах хэрэгтэй

Намар харин юу ч бодолгүй хагдрах

хэрэгтэй ”…..

“Багадаа би шидтэн байлаа

Баясан дуулдаг тайзтай байлаа

Итгэхийн аргагүй ид шидэнд минь

Итгэн үнэмшдэг ижий, аавтай байлаа

Аавынхаа дээлийг нөмөрчихвөл

Алга болдог байлаа

Алаг хонгор үр минь хаана байна гэхэд нь

Аньсан нүдээ нээгээд ил гардаг байлаа ” …… ийм нэгэн тайз, итгэл үнэмшил, баяр

баясал танд ч бас байсныг ой дурсамжныхаа нэгээхэн хэсгээс Поэтри найтын энэ агшинд та олж авсан биз ээ.

Өөрийн эрхгүй нүүрэнд тань инээмсэглэл тодорно.

“Гүйцэт танилцаагүй хоёр хүүхэд

Түмнийг урьж хуримлалаа гэнэ !
Гүйгүүл адуу шиг мөдхөн
Төрхөмдөө эргээд буцлаа гэнэ !
Жирэлзээ гүймэг горхи шиг
Жирийн биш ч цаг уу даа !
Хаашаа яарснаа мэдэхгүй
Хачин, сонин ч үе үү дээ !” өнөө цагийн өнгө найрагчийн зүрхний хэмнэлд ийн буужээ. Энэ бол яруу найрагч Минжинсайхан.
“Уулсыг цас дарж байна
Дуугаа хураасан тэнгэр
Дуртай өнгөөр чинь уулсыг дахин бүтээж байна
Гоо үзэсгэлэнт тэр ууланд чи минь
Гомдож суугаа болов уу гэхээс
Он жилүүд намайг чам руу
Одоохон хүргээд өгье гэнэ ээ” отгон болор цомын эзэн ийн шүлэглэсэн. Энэ бүхэн яруу найргийн тэр үдшийн нэгхэн дусал. Яруу найргийг нэрээд, нэрмэлийн охь бүрийг үзэгчдээ хүртээсэн эрхэм яруу найрагчид, таашаан хүртсэн үзэгчидийн Поэтри найт яруу найргийн анхны цэнгүүн үдэш байлаа. Ийм нэгэн үдшээр найрагчид маань найрагч дээдсээ, нартаас эрт буцчихсан зүрхний хэмнэл нэгт найрагч анд нөхдөө дурсан гүнээ хүндэтгэсэн. Энэ л хүндлэл найрагч хүнд ерөөс үхэл гэж байдаггүйг ухааруулсан юм. Тэд найргийн тэнгэртээ од болон гялалзаж, шүлэг яруу найрагтаа дахин дахин амилж та бидний сонорт хүрч, сэтгэл оюунд уянгалж байдаг аж. Поэтрий найтын тайзнаа тэд энэ үдэш дахин амилсан юм.

Поэтри найт Яруу найргийн дугараа ирэх оны 1-р сарын сүүлчээр таны сонор, оюуныг мялаахаар дахин эгшиглэнэ. Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч Тангадын Галсан, яруу найрагч, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч, соёлын гавьяат Шагдарын Дулмаа авхай нар Поэтри найт яруу найргийн дугарааг хүлээн авч, хөглөн эгшиглүүлнэ. Үзэгч, уншигч та нар минь Таалаан хүлээж, таашаан хүртэх болтугай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.