Өчигдөр Засгийн газрын хурал шөнө орой 22 цаг хүртэл хуралджээ.
Хуралдаанд нийгэм, эдийн засгийн маш чухал асуудлуудыг хөндөж, шийдэлд хүрэхийг хичээсэн аж.

Энэ үеэр Зам тээврийн яамны сайд Л.Халтар бие тавгүйрхэн, ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг Төмөр замын эмнэлэгт яаралтайгаар хүргэсэн талаар эх сурвалж хэллээ.

Л.Халтар сайдын даралт ихэссэн эсхүл хөнгөн зэргийн харвалт өгсөн байх магадлалтай гэнэ.
Ямартаа ч, хүний бие муудаж, эмнэлэгт хүргэгдэх хүртэл нь ноцтой асуудлуудыг хэлэлцсэн бололтой.

