Монголчууд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд короновирусын халдвараас урьдчилан сэргийлж, хамгаалалтаа сайн баримтласан

. Гэвч жилийн өмнөөс вирусын халдварыг алдаж, олон мянган хүн өвчилж зуун хүн амиа алдаад буй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус халдварт өвчнийг туссан хүмүүс эдгэсэн ч биедээ гаж нөлөө, хор уршиг авч үлддэг талаар мэдээлсээр буй. Халдварлагч маш амархан уушиг цээжиндээ асуудалтай болж, цус өтгөрч, даралт ихсэн, зүрх судасны эмгэг үүсдэг учраас ийнхүү мэдээлснийг үгүйсгэхгүй.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 11-нд болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, тус аймгийн удирдлагууд коронавирусний халдвараар өвчилж эдгэсэн бүх хүмүүсээ нарийвчлан үзэж оношлох ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр аймгийн хүн амынхаа өвчлөлийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна хэмээн дүгнэсэн байна.
Тэд өмнө нь Монгол Улсад анх удаа халдварт болон халдварт бус өвчий эрт илрүүлгийн үзлэг оношилгоог амжилттай хийж байсан юм. Уг туршлагадаа тулгуурлан ийнхүү нарийн шинжилгээ хийх юм байна. Мөн нэмэлт дархлаажуулалтын 3-р тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна.

