УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсад урилгаар ажиллаж байгаа зам гүүрийн инженер БНХАУ-ын иргэнийг зодож танхайрсан талаар мэдээлэл хөвөрч байна.
Энэ талаар БНХАУ-ын инженер Чен Хо-гын орчуулагч Ван Дү Мэг мэдээллэхдээ “Өчигдөр орой 17 цагийн орчимд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, инженер Чен Хог “Чи муу яагаад маскаа авдаггүй юм бэ” гэх шалтгаанаар хамар руу хэд хэд цохиж, хамрыг нь хугалан, шилбэ, тархи толгой руу нь өшиглөсөн тухайг цахим хуудаснаа тараасан төдийгүй хохирогчийн биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч оёдол тавиулсан болохыг мэдээлсэн.
Тэгвэл орчуулагч эмэгтэйн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бие бүрэлдэхүүн, ахлагчаар нь ахмад Н.Гантулга нар очиход хэн нь ч хэнийгээ зодоогүй, харин хуурамч бичиг баримтаар Б.Дэлгэрсайхан гишүүнийг залилахыг оролдсон байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй аж. Өөрийгөө хохирогч гээд байгаа БНХАУ-ын иргэн Чен Хо эв эрүүл, сав саруул байгаа гэнэ шүү.
Бид энэ талаар эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно