Монголын орчин үеийн дууны урлагт өөрийн дуу хоолой, өнгө төрх, харизмаа гайхуулж яваа уран бүтээлч бол С.Зоригт.

Харахад үеийнхнээсээ овор багатай тэрээр тун хэлэмгий доломгой нэгэн бололтой. Тодруулбал, өчигдөр өөрийн цахим хуудаснаа автомашин ачилтын компанийн ажилтныг нас хүйс, ажил мэргэжлээр нь дорд үзэн “Гоё ачсан уу, залуу хүн байж лаларын ажил хийхээ болиоч” хэмээжээ.
Дуучин залуугийн хувьд автомашинаа зогсоолгүй газар, явган хүний зам дээр дугуйгаа гарган тавьсан байсныг ачилтынхан ирээд ачсан байна. Замын хөдөлгөөний дүрэм журам зөрчснийхөө төлөө тэрээр 60 мянган төгрөгөөр торгуулжээ.
Үүнд бухимдсан дуучин С.Зоригт ийнхүү “ямаан омог”-оо энгийн нэгэн ажилтан залууд гаргасан бололтой.
“Соёл түгээх” зорилготой урлагийн мэргэжилтэй тэрээр уг асуудлаа тус хууль дүрэм журмыг батладаг намын нөхдөөсөө асуумаар, намынхаа нөхдөд гомдолмоорсон.
Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө одоогийн эрх баригч МАН-д гишүүнээр элсэж буйгаа сүр дуулиантайгаар илэрхийлж байсан билээ.

