Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Өнгөрсөн лхавга гаригийн орой буюу энэ сарын 10-ны 19 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Саппорогийн уулзвар дээр цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэн, замын хөдөлгөөнийг зохицуулж байхад тоёото марк-2 загварын 4010 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэрэл дохио зөрчиж, уулзварын голд нэвтэрчээ.
Улмаар цагдаагийн албан хаагч тээврийн хэсэглийн жолоочийг шалгахад, цагдаагийн шаардлагыг биелүүлэлгүй замын голд тээврийн хэрэгслээ орхиод зугтаасан байна. Энэ талаарх бичлэг цахим хуудаснаа цацагдаж, олон хүний анхаарлыг татсан. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат дараах тайлбарыг өгчээ. Тэрээр “Тээврийн хэрэгслийг жолоодогч 1988 онд төрсөн иргэн О гэгч байсан бөгөөд автомашинаа хаяад зугатаж явахад цагдаагийн албан хаагчид саатуулж, эрүүлжүүлсэн. Тухайн жолоочийн гаргаж буй үйлдлийг автозамын камер болон цагдаагийн энгэрийн камерт дуу дүрстэйгээ бичигдсэн.
Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.Жолоочийн согтолтын зэрэг нь 1.60 байсан бөгөөд жолоодох эрхгүй байсан” гэжээ.

