“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд 1978 оны энэ өдөр төржээ. Тэрээр өнөөдөр 43 насны төрсөн өдрөө тэмдэглэх юм.
Энэ тухайгаа “ Намайг төрүүлж өсгөсөн. Миний хоёр эрдэнэ. ААВ ЭЭЖДЭЭ хүү нь хайртай. Төрсөн өдрийн тэр нэгэн тоо өөрчлөгдөх мөч болгонд аав ээжийгээ бодох бас хайрлах хайр улам л ихсэх юм… Та хоёр минь яаж ашгүй зөв газраа зөв цагт учирваа. Би ч азтай шүү. Өнөөдөр төрчихсөн байдаг…” гэжээ.
Д.Болд 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн байна. Түүний өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хүү Б.Батчулуун нь “Никитон” хамтлагийн дуучин юм. Тэр, дуулж, ая зохиохоос гадна шүлэг муугүй бичдэг. Анх “Хэн ч өгөөгүй хайр” шүлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулсан. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.


