Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж дахин гэрлээд гурван жилийн нүүр үзэж буй. Анхны эхнэрээ нүүр нүдгүй зодож нүддэг байсан гэх тэрээр өөрөөсөө 10 гаруй дүү энэ эхнэртээ туйлын халамжтай нэгэн гэнэ лээ.
Цагтаа фото моделиор ажиллаж байсан М.Отгонцэцэг бүсгүй ч нөхрөөрөө ихээхэн бахархадаг тухайгаа цахим хуудаснаа илэрхийлдэг.
Циркийг нураасан, ойролцоох нийтийн эзэмшлийн газрыг нь залуу эхнэртээ авч өгөн авто зогсоол болгосон гэх мэт хэл ам, хэрүүл шуугианаас “зугатаж” тэд өдгөө харийн улсад аялж, амарсан шигээ амьдарч буй.
Нэгэн цагт арлын орныг шуугиулж явсан Асашёорюү өдгөө ихээхэн жин хаясан бөгөөд эхнэртээ зориулж хэрхэн тэвэг өшиглөдгөө гайхуулаад амжжээ.

