Монголын кино урлагт өөрийн авъяас билэг, харизм, хөөрхөн төрхөө гайхуулж яваа бүсгүй бол жүжигчин Ц.Эрдэнэцэцэг. Түүнийг уран бүтээлчид болон ойр дотныхон нь Ээнээ хэмээн дууддаг.

Хэдэн жилийн өмнө “Хөгжилтэй гэр бүл” цувралын бага охины дүрийг бүтээж байсан тэрээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд сураг алдраад байсан юм. Харин саяхан “Цагаан сүүдэр” хэмээх аймшгийн адал явдалт кинонд тоглосноор урлагтаа эргэн ирснээ зарласан.

Урлагийн бүсгүйчүүд дундаа даруу төлөв зангаараа ялгардаг тэрээр өнгөрсөн хугацаанд баян залуутай гэр бүл болжээ. Тэрээр саяхан нөхрөөсөө хамгийн сүүлийн үеийн цасан цагаан өнгөтэй, Lexus брэндийн F sport загварын автомашиныг бэлгэнд авсан байна.
Монголын зах зээлд энэ автомашин нь 140 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд хурд хүчээрээ бусад автомашинуудаас ялгардаг гэнэ лээ.
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйг өөрийн болгож, хүссэн бүгдийг нь авч өгөн эрхлүүлдэг тэрхүү баян залууг Г.Батхүү гэдэг. Г.Батхүүгийн хувьд хувиараа бизнес эрхлэгч, спорт урлагт чин сэтгэлээсээ ханддаг нэгэн.
Боловсрол мэдлэг, хэлний чадвараараа ч үеийнхэндээ гайхагддаг гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Бизнесийнхээ хажуугаар “Тэнгэрийн модун” ТББ-аа удирддаг тэрээр олон хүмүүнлэгийн сайн үйлсийн ажил зохион байгуулдаг гэдгээрээ алдартай. Урлаг спортынхноос гадна загварынхан ч түүнийг андахгүй.

Бизнесмэн Г.Батхүү, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг нарын хувьд үеийнхэн хосууд дундаа үлгэр жишээ гэгддэг. Эхнэрийнхээ амбиц карьеарыг үргэлж дэмждэг Г.Батхүү алмаазан шигтгээтэй бөгж, Клеопатра хатан хааны зүүдэг маргад эрдэнийн зүүлт зэрэг үнэтэй чамин бэлгүүдийг эхнэртээ бэлэглэдэг бэлтэй нэгэн.
Час улаан 100 сарнайг энгийн үед ч бэлглэдэг Г.Батхүү жүжигчин бүсгүйг ёстой л тосонд умбуулж торгонд хөлбөрүүлдэг гэнэ лээ.

Бэлтэй эрийн энгэрт эрхэлж, алмазан бөгж, үнэтэй зүүлтээр гоёж, хамгийн сүүлийн үеийн машин хөлөглөх болсон Ээнээ манай дуранд ийнхүү өртсөн юм.








