Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтныг шалгаж дууслаа
Папарацци

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтныг шалгаж дууслаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/17/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Түүнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө хууль сахиулагчид хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулан, гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 000 ам.доллар хураан авсан юм.

Тэрбээр найз Н.Хүрэлбаатартайгаа хамтран 2020 оны нэгдүгээр сард “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас тав, мөн оны хоёрдугаар сард “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ.

Дээрх хүмүүсээс гадна Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сугар, О.Энхтуяа нарыг уг хэрэгт хамтатган шалгасан бөгөөд “Best shoes” ХХК-нд татварын хяналт шалгалт хийснийхээ дараа Б.Батсүхээр дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэрэгт буруутгагдаж буй аж.
Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид шалгалтаараа тогтоосон байна. Тэрбээр Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд 2019 оны арваннэгдүгээр сард М.Алтанбаганад ажлынх нь гадаа хоёр сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.

 

НПГ-аас Б.Батсүх, Н.Хүрэлбаатар, Ч.Сугар, О.Энхтуяа, Л.Хишигдэлгэр, Б.Түвдэнням, С.Жавхлан, Н.Одгэрэл, М.Алтанбагана, Б.Буянцэцэг, “Best shoes” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.4-4, 22.5-1, 22.5-2, 22.5-3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллагынхан энэ сарын 8-12-нд мөрдөн байцаалтын 2950 хэрэгт хяналт тавьж, 271-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 11 мэдэгдэл, шаардлага бичиж хүргүүлсэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.