Нийтийн дууны ертөнцийн энэ цагийн хамгийн дуулиантай хосуудын нэг бол дуучин Б.Болд, түүний эхнэр Х.Мөнгөнцэцэг нар.
Албан ёсны анхны эхнэрээ орхин экс эхнэрийнхээ сайн найзтай дэр нэгтгэсэн Б.Болд энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэсэн. Хайр сэтгэлийнхээ төлөө олны хэл ам, харцнаас нуугдаж тэд өдгөө гурван хүүхдийн ээж аав болжээ.
Тэдний том нь энэ жил дөрвөн нас хүрч буй бол бага нь 10 сартай. Том хүүг нь Жавхлан гэдэг бол удаах охиныг нь Баясгалан гэдэг. Харин бага хүүгийнхээ нэрийг тэд олонд зарлаагүй байгаа юм.
Ямартаа ч, дэрсхэн өсч буй “дэгдээхэй” үрсийнхээ гэрэл зургийг анх удаа тэд олонд дэлгэжээ.

