Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэв
Папарацци

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/17/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан гэх хэрэгт холбогдуулан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ.

Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилуулдаг байсан хэрэгт холбогдсон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр Б.Алтансувд, Г.Гэрэлчимэг, Г.Шүрхүү, Г.Отгонцэцэг, Х.Мөнхтуяа, Б.Нарханд, Ц.Лхагваням, М.Баясгалан, Н.Эрдэнэсувд, Н.Отгонсувд, Ч.Оюунчулуун зэрэг хүнээс нярав Н.Нарангэрэлээр дамжуулан мөнгө авдаг байсан нь тогтоогдсон аж. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Лхагванямыг засалчнаар томилохдоо 500 мянга, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.Отгонсувдыг үйлчлэгч болгохдоо 700 мянга, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчийн ажилд орсон Б.Алтансувдаас нэг сая гэх мэтээр асрагч, үйлчлэгч, угаагч, техникч зэрэг ажилд орсон хүмүүс, тэдний ээж, эгч нараас нь нийт 8.6 сая төгрөгийн хахууль авсан нь батлагдсан гэнэ.

 

НПГ-аас И.Орхон, Н.Нарангэрэл, Б.Алтансувд нарт Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, бусад 10 хүнд нь 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэргийн яллагдагч 13 хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Нарангэрэлийн уг эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая, Б.Алтансувдын төрд ажиллах эрхийг хоёр жил зургаан сар хасаж, Улаанбаатар хотоос гадагш зорчих эрхийг нэг жил хассан байна. Харин бусад 10 хүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, Улаанбаатараас гадагш зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.