Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Бадамжав буюу Жерри сүүлийн үед үзэгчдийн хайр хүндэтгэлийг ихээхэн хүлээх болсон.
Жижигхэн биетэй ч өхөөрдөм төрх, гоолиг бие, хүчирхэг харизмтай тэрээр саяхнаас гоо сайхны Zaya Bilgee брэндийн нүүр царай болж эхэлсэн байна.

Тус брэнд нь Солонгосын сайн чанарын гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг Монголд борлуулдаг бөгөөд тухайн цаг үеийн трэнд болж буй охид бүсгүйчүүдийг нүүр царайгаа болгодог.
Тэдний нүүр царай болсон бүсгүйчүүдийг нэрлэвэл, дуучин Хишигдалай, загвар өмсөгч Цэрэндолгор, жүжигчин Ариунцэцэг, Ари, Хулан, “Лоолойгийн найзууд”-аар олны танил болсон цагдаа Ариунгоо нар байгаа юм.

