Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Иргэд “Тавантолгой” түлшнийхээ уутыг буцаан мөнгөөр тушаах боломжтой боллоо
Папарацци

Иргэд “Тавантолгой” түлшнийхээ уутыг буцаан мөнгөөр тушаах боломжтой боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/18/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тавантолгой” түлшийн уут савлагаа сүүлийн үед олны анхаарлыг татаж, хэл ам дагуулах болсон. Учир нь тус компанид шуудай нийлүүлдэг үйлдвэрүүд хил хаасантай холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болсон.

Тус компаний зүгээс иргэд олон нийтийг “гал алдуулахгүй”-н тулд аль болох боломжоороо хэрэглэгчдийн гарт түлшээ нийлүүлүүлж буй. Нэг хэсэг “Стандарт шуудай” нэртэй 100 кг-аар савлах зориулалттай цагаан шуудайгаар иргэдэд нүүрсийг нь хүргэсэн боловч, зөөж тээвэрлэхээс эхлээд, жиндээ хүрэхгүй байна гэх хэл ам дагуулж улмаар дахин уут савлагааны асуудал гарах болжээ.

“Тавантолгой түлш” ХХК-иас тодруулахад хил гаалийн асуудлаас болж савлагаанд түр өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хоёр жилд нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдэж байна. Covid-19-ийн үед ард иргэдийн эдийн засгийн байдлыг харгалзаж хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглээ энгийн үетэй харьцуулахад 40 хүртэл хувь нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч 2-3 шуудайг нэг өрхөд олгохоор тооцоолж байлаа. Гэхдээ иргэдийн гаргасан санал, хүсэлтийн дагуу цэгүүдийг нэмж долоо хоногт зургаан шуудайг нэг өрхөд олгохоор болсон. 700 гаруй мянган тонн түлш нэмж гаргасан ч хэрэглээ маш их өссөн гэлээ.
Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай.

Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой боломжит хэмжээгээр авч чадахгүй байгаа аж. Гурав хоногийн өмнөөс шахмал түлш савлах шуудай тасалдаж ийнхүү иргэд болоод борлуулагчдад хүндрэл учирсан байна.

Өмнө нь Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй байсан аж. Харин өнгөрсөн есдүгээр сард шуудай, сав баглаа боодол үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч “Grand lucky” компани нээлтээ хийжээ. Тус компани “Тавантолгой” компанитай хамтран ажиллах саналаа хүргүүлсэн бөгөөд эхний ээлжид 2 сая ширхэг шуудайг Тавантолгой компанид нийлүүлэхээр болсон байна.

Энэ талаар тус компаний захирал Б.Билгүүнээс тодруулахад “Манайх 100 хувь үндэсний үйлдвэрлэгч компани. Тавантолгой ХХК-нд дөрвөн сая ширхэг уут нийлүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн боловч, тус компаний зүгээс эхний ээлжинд хоёр сая ширхэг нүүрсний уутын нөөцийн сандаа авахаар боллоо. Судалгаанаас харахад, Тавантолгой ХХК-ны үйлдвэрлэдэг шахмал түлшний энэ жилийн хэрэгцээнд 10 сая ширхэг уут хэрэгтэй байгаа юм билээ. Манайх технолгийн хувьд шинэлэг, сүүлийн үеийнх бөгөөд минут тутамд 40 ширхэгийг үйлдвэрлэдэг учраас тус компанийн хэрэгцээг уг нь бүрэн хангах боломжтой. Ямартаа ч эхний ээлжинд 2 сая ширхэгийг нийлүүлэхээр боллоо. Өмнөх шахмал түлшний улаан уутыг Хятадаас оруулж ирдэг байсан. Энэ уутыг дахин ашиглах боломжгүй. Харин манай үйлдвэрлэсэн шахмал түлшний цагаан уутыг дахин боловсруулах технологиор хийж байгаа тул буцаан иргэдээс худалдан авна гэсэн үг юм. Ингэснээр бид байгаль орчныг хамгаалахаас гадна, иргэдийг орлоготой болох боломжтой.

Иргэд шахмал түлшнийхээ уутыг бидэнд буцаан тушаах юм. Бид тус цагаан уутыг дахин боловсруулж, дараагийн удаагийн шахмал түлшний хэрэгцээг хангах гэх мэт зарчмаар ажиллахаар болсон” хэмээн ярьлаа.

Таван Толгой түлш
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.