Зохиолын дууны ертөнцөд өөрийн уянгалаг хоолойгоор гэрлээ цацруулан орж ирсэн уран бүтээлч бол П.Жимсээ. Тэрээр өнөөдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Увс нутгаас гаралтай тэрээр ах эгч олуулаа, айлын бага охин. Багаасаа ээжээсээ өнчирсөн тэрээр дуу бүхнээ тэнгэр одсон ээждээ зориулдаг тухайгаа хэвлэлд ярьж байсан удаатай.
Удтал ганц бие бүсгүй явсны эцэст хоёр жилийн өмнөөс айлын гэргий болсон.
Түүний дотны найз А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудаснаа найздаа мэндчилгээ дэвшүүлж, улиран одсон цаг хугацааг эргэн нэг дурсчээ.
Тэрээр “Би анх СУИС-д ороод дуучин болоод хамгийн түрүүнд олонд танигдсан энэ шар хүүхэнтэй найзалж эхэлж байлаа.энэ маань надаас эгч ээ бас… Жимсээ гэсэн гоё нэртэй жимс шиг л булбарай шар тийм гоё охин анх танилцаж байсын.тухайн үед Таван эрдэнэ гээд дуу нь хит болоод эхэлчихсэн гоёын би тэгж гоё хүмүүсийн таньдаг дуучин болохсон гээл боддог байж билээ.Зааа тэгээд их л олон жил олон газраар явж хамт байгаагүй өдөр байхгүй өдөр шөнөгүй л хэлхэлдэж заримдаа мууяаадна ахиж ёстой найзлахгүй гээл сална ганц цагийн дараа уйлаал эвлэрдэг тийм л гоё найзууд даа.
Миний шар найз чинь Бусдаас илүү давуу тал олонтой гайхалтай эмэгтэй.Чамаасаа суралцах зүйлүүд ямар их гээч Хоол цай сайтай хүн бүхэнд тусархаг өгөх байхаа олж яддаг ямар ч хөөрхөн юмбэдээ чи минь бодоод байхад охиныг минь төрөхөд хажууд минь байлаа,аавыг минь тэнгэрт дэвшихэд хажууд минь байлаа.Жаргал зовлонд алинд нь ч хажууд минь байдаг чамдаа баярлаж явдаг бас бахархаж явдаг даа.
Чи бидний түүх ямар их гээч энд бичвэл миний гар чилж дата минь дуусч цэнэг минь дуусах тийм л их.Хайртай даа чамдаа Мэндэлсэн өдрийн мэнд хүргэе орой уулзая” гэжээ.