Эр хүний сайн явах, муу явах нь ханилсан ханиас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг гэдэг. Үүний жишээг дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа дуурийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар биеэрээ тод харуулсан.

Амьдралдаа гурван бүсгүйгээс дөрвөн хүү төрүүлсэн тэрээр албан ёсоор 2010-аад онд Туяа гэх эмэгтэйтэй ханилж байлаа. Гэвч эхнэрээ зодсo н , танxайрс а н , шүү x цагдаагийн хаалга татса н , гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх мэт муу хоч түүнээс салаагvй.

Энэ бүх дуулиан намжаагүй байхад мань хүн гурван охинтойгоороо алдартай жүжигчин Б.Баярмааг нөхрөөс нь салга ж гэр бүл болох нь тэр. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хосууд аль болох олны нүд, хэл амнаас холхон байсан.
Харин энэ хугацаанд Г.Ариунбаатарын хувийн амбиц, алдар нэр дэлхийд түгэх нь тэр.
Тэрээр нэгэн удаа “Эхнэр маань өөрийнхөө жүжигчний карьерыг золиосло н байж, хоёр хүүгээ асарч, намайг тойглодог. Тоглолт бүрийн минь ард надтай хамт бэлтгэл сургуулилт хийж, хамтдаа үгийг нь цээжилж намайг бэлдүүлдэг. Яг л миний хувийн концерт мистер шиг” хэмээн телевизийн шоуны үеэр өгүүлж байсан түүхтэй.




