18-хан насандаа А.Сүхбат аваргын отгон гэргий болж, хоёр дэрсхэн хүүг нь төрүүлж олноо танигдсан хүн бол фитнесийн багш Н.Гарамханд.
Өөрөөсөө үе мултарсан аваргыг анхны хайраа хэмээн нүүр бардам хэлдэг тэрээр өдгөө өөрийнхөө хоёр хүүтэй хамт амьдардаг. Хүү нараараа бахархадаг гэдгээ ч нуудаггүй. Аварга А.Сүхбатын өвчсөн мэт ижилхэн төрсөн энэ хоёр хүү хэдийнэ дунд сургуулийн сурагчид болсон.
Хүүхдүүдийнхээ зургийг дэлгэсэн Н.Гарамханд “Аз жаргал гэдэг бол хүссэн бүхнээ авах биш. Байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдэрч байгаарай” гэсэн утга бүхий пост оруулжээ.
Түүний хувьд одоогийн амьдралдаа ихээхэн сэтгэл хангалуун байдаг бөгөөд байгаа бүрэндээ талархаж, байгаа бүхнээсээ таашаал авч амьдрахыг чухалчилдаг аж.