Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Улс төрч аавынхаа араас “горилогч” хөвгүүдтэй танилц
Папарацци

Улс төрч аавынхаа араас “горилогч” хөвгүүдтэй танилц

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/20/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энгийн нэгний хүү улс төрд орж, төр барилцахад хаалттай ардчиллын цаг үед бид амьдарч байна. Үүний үр дүнд хэн нэгний цүнхийг барьж, пялдагадаж, “кран”-дуулж байгаад улс төрд шургалж, бугшсан идээ бээр өдгөө томорсон.

Тиймээс МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг нь нураахын тулд улс төрд шинэ цус сэлбэх шаардлага манайд бий. Гэвч “Хүссэн хүсээгүй улс төр өөрөө үед дамжсан элитүүдийн тоглоом” гэх. Нээрээ л улс төр өвлөгддөг болсоор удаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар. Тэрээр УИХ-д аавын нэр, ардын намын хүчээр гарч ирсэн. Ямартай ч бид аавынхаа улс төрийн үйл замналаар явж, төр түшилцэхээр горилогч хөвгүүдийн тухай мэдээллийг энэ удаад хүргэж байна.

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр:

АН-ын дарга асан С.Эрдэнийн хувьд “сайн”, “саар”-ын аль алинаар хэлэгдэж яваа улс төрч. Өөрийнх нь залгамж халааг болсон хүү нь аль хэдийн улс төрд ороод ирчихсэн. Түүний хүү Э.Одбаяр “Зон олны нам”-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай. Тэрээр саяхан зөрчлийн хэргээр “аав”-ын хаалга татсан ч, өлсгөлөн зарлаж шүүхийн шийдвэрийг “буцааж” чадсан.
Э.Одбаярын хувьд, БНХАУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Түүний тэргүүлдэг “Монгол туургатны төв” нь соёлын өвийг хамгаалах акцыг удаа дараа өрнүүлж байсан. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг эсэргүүцэж тэмцсэн иргэдийн цаана түүнийг байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Юм юманд оролдлоготой, оролцоотой хүн гэдгээ батлах гэж л яваа.

Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ:

Монгол Улсын төрийн тэргүүнээр найман жил заларсан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүний албыг хашдаг байв. Ер нь л улс төрийн тогоонд хэдийн ороод ирчихсэн нэгэн. Аавынхаа замналаар замнаж УИХ-д орохын тулд аавынхаа төрсөн нутаг болох Ховд аймаг, эсвэл Баянзүрх дүүргийн аль нэгнээс 2024 онд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна лээ. Э.Эрдэнийн хувьд, АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн. Үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байж. Түүнчлэн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож есөн сар алба хаасан гээд залуу хүү гэхэд намтар зузаантай юм.

Сү.Батболдын хүү Б.Баттүшиг

Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг 2024 оны сонгуулиар улс төрд хүч үзэхээр зэхэж буй. Чикагогийн их сургууль, Харвардын бизнесийн сургуулийг төгсгөж Морган Стэнли, Голдман Сакст ажиллаж туршлага хуримтлуулсан энэ залуу Монголдоо “нутагшаад” багагүй хугацаа өнгөрчээ. Одоо улс төрд орохоор ханцуй шамлах нь. Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч гээд ороогүй салбар, хийгээгүй ажил цөөн. Намтар түүхийг нь сөхөхөд оролдлоготой гэгдэхээр нэгэн.

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг

УИХ-ын гишүүн асан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2019 оны таван сард гарсан. Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр зоримог шийдэж, 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч бүдэрсэн.Тэглээ гээд тэрээр бууж өгөхгүйгээ амалсан. Улмаар Өвөрхангай аймгийн хөгжилд тус тойргоос нэр гарч ирсэн гишүүдээс илүү санаа тавьсаар байгаа гэнэ лээ. Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, 2024 оны сонгуулиар дахин өрсөлдөх магадлалтай гэсэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.