Мэргэжлийн боксын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогтын гэргий Э.Энэрэл эргэн хэвийн жиндээ очсон тухайгаа цахим хуудаснаа фенүүддээ дуулгажээ.
Тэрээр хоёр сарын өмнө амаржиж боксчин Н.Төгсцогтод охин төрүүлж өгсөн. Өнгөрсөн хугацаанд сайн ээж байхыг эрмэлзэж, хажуугаар нь гоо сайхны нэр бүхий брэндүүдтэй хамтран ажиллаж сошиал маркетингийг нь хийж байсан юм.
Харин өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Эргэн хэвийн жиндээ хүрлээ” хэмээн бичсэн байна.
Э.Энэрэлийн хувьд дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхаасаа гоо төрх, хөөрхөн царайгаараа үеийнхнээсээ онцгойрч реклам сурталчилгааны саналд дарагддаг байв. Хэн нэгэнтэй нэр холбогдож яваагүй тэрээр 2017 оноос Н.Төгсцогттой болзож, өнгөрсөн онд гэрлэлтээ даруухан батлуулснаар нэг гэр бүл болсон.
Түүний нөхөр Н.Төгсцогтын хувьд өмнөх эхнэр Д.Уранзаяагаас нэг хүүтэй.