Монголын зохиолын дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үлдээсэн хүн бол УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан. Тэрээр анхны амьдралаа “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Долгормаатай эхлүүлж, охинтой болсон боловч төд удалгүй хоёр тийш болсон.
Тэдний охин өдгөө 15 нас хүрч буй бөгөөд С.Жавхлан, Г.Долгормаа нарын салалтад хадам аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Харин эрхэм гавьяат маань хоёр дахь амьдралаа уртын дуугаар олонд танигдсан “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй эхлүүлсэн нь ёстой л нүдээ олсон.
Хэн хэн нь хөдөө өссөн учраас үзэл бодол, амьдралын чиг хандлага яг цав нийлдэг гэж байгаа. Тиймдээ ч дундаасаа гурван охин, ганц хүүтэй болсон.
Мөн эрхэм гавьяатын улс төрийн замналд хөөрхөн шар гэргий нь ихээхэн дэмжлэг нөлөө үзүүлж, ур ухаан гарган ар талын асуудлыг бүрэн даадаг байсныг ойр дотныхон нь хэлдэг.