Өөрийгөө “Нийслэл хүү” хэмээн өхөөрддөг реппер Цэцээ өдгөө хөөрхөн гэргий Д.Саруултайгаа европоор аялж яваа ажээ. Хосуудын хувьд Chikira steakhouse ресторанаа байгуулаад чамгүй амжилттай ажиллаж буй. Тус ресторан нь зөвхөн хоолоор үйлчилдэггүй, тогооч нь циркийн мэт үзүүлбэр үзүүлдгээрээ алдартай.

Өөрөөсөө хэдэн насаар эгч бүсгүйг эхнэрээрээ сонгож, хоёр хүүтэй болсоэ реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг энэ жил 33 настай. Түүний аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Айлын бага, дээрээ нэг эгчтэй. 220 мянгатад бусдын адил сагс тоглож, гражин дээр гүйж хүүхэд насаа өнгөрөөсөн гэдэг. Эхлэл” хувийн сургуулийг төгсөөд 2006 онд Америк улсыг зорьж, тэнд интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 оны зун Монголдоо ирсэн.
Хип хоп хөгжимд дуртай, Анх Уорон Жигийн цомгийг эгч нь төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн бөгөөд тэр цагаас хип хоп хөгжимд дурласан. Тэрбээр “хип хоп дуу сонсоод алхахад зорьсон газраа арай хурдан хүрдэг. Надад эрч хүч, хэмнэл мэдрүүлдэг учраас дуртай. Түүнээс гадна би пүүзний тухай, эсвэл төрийн өндөрлөг, эх орон, ээж аав гээд юуны ч тухай дуулж болно. Уран бүтээлээрээ өөр хэн нэгнийг шүүмжилж ч чадна, энэ бүгд нь таалагдсан” хэмээн хэлжээ.

