Нэвтрүүлэгч Н.Ундралын нөхөр загвар өмсөгч А.Чингүүн хүндийн өргөлийн Улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ. Тэрээр энэ тухайгаа “Улсын аварга шалгаруулах гар таталтын тэмцээнд оролцож -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Биеийн тамир спорт мандтугай. Багшдаа бас маш их баярлалаа” гэжээ.
Түүний хувьд өнгөрсөн онд хувийн байгууллагын менежерээс гэнэтийн “үсрэлт” хийж төрийн албанд дарга болсон гэдгээрээ сенсаци тарьж байв. Цагтаа загварын тайзнаа гунхаж явсан тэрээр өмнө нь Мисс Ч.Содтуяатай гэр бүл болж, Содонгоо охиноо өлгийдөн авч байсныг хүмүүс андахгүй.
А.Чингүүний хувьд загвар өмсөгч, Хуульч мэргэжилтэй нэгэн. Hunnu palace зочид буудлын менежментийг хариуцаж ажиллаж байв.
Түүнчлэн тэрбээр 2020 оны УИX-н coнгуулийн өмнөхөн coгтyyруулах yндaa хэpэглэсэн үедээ Тордайн Ганболдтой нэр холбогдон түүнд зoдyyлcaн мэтээр social орчинд бичлэг цацаж байсан ч маргааш нь aндyyрaл болсон гэх мэтээр yyчлaлт гyйж бaйсан түүxтэй нэгэн билээ. Түүний хэлсэн үг болох FUСК МЕ гэх үг хэсэгтээ л залуусын дунд хошигнол болж байсан юм.