Positive Mongolians” пэйж хуудсаараа влог хөтөлж олонд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар өдгөө сошиал медиагаар хангалттай мөнгө олдог болсон тул өөр өөрсдийн хүсэл мөрөөдөл, хоббигоороо ажиллах болсон.

Тухайлбал, Д.Түвшинбаяр “Гэм зэм” жүжигт тоглож байгаа бол, түүний гэргий Э.Дөлгөөн хоёр дахь бие даасан номоо бичиж дуусгажээ.
Түүний хувьд өмнө нь “Хосын жор” блогоо ном болгон бичиж байсан. Харин энэ удаад зөвхөн бүсгүйчүүдэд хандсан хувь хүний хөгжил, амьдралд хэрэгтэй сургамжийг шинэ номондоо багтаажээ.

