Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар