Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Үлгэр” болсон агаарын дүүжин тээвэрийн захиргааны зардалд 300 орчим сая төгрөг зарцуулсан гэв үү?
Папарацци

“Үлгэр” болсон агаарын дүүжин тээвэрийн захиргааны зардалд 300 орчим сая төгрөг зарцуулсан гэв үү?

Эрхэм админBy Эрхэм админ11/24/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгч, зарим салбарын тодорхой асуудлыг шийдсэн томоохон төслүүдээс цаасан дээрээс цаашаа гавиагүй нь олон.

Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. 2020 оны нэгдүгээр сард хотын дарга асан С.Амарсайхан “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн хэлж байв.
Гэвч “Агаарын дүүжин тээвэр” нь “Улаанбаатар метротой болно” гэдэг шиг мянгуужингийн үлгэр болох бололтой.

 

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь Эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, гурван зогсоолтой байхаар тусгагдсан юм.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.1 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн нь “ШИЛЭН ДАНС” системд байршчээ.

Дээрх асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдсэн. Тиймээс нийслэлийн төсвөөс мөнгө гараагүй. Зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр бичилт нь хийгдсэн. Харин нийслэлд хамааралтай учраас нийслэлийн данс дээр бичигдсэн” гэхээс өөр тэрхүү урьдчилгаа төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх байсан талаар мэдээлэл өгөөгүй юм. Гэсэн хэдий ч “Агаарын дүүжин тээвэр” хэзээ эхэлж, хэзээ ашиглалтад орох нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Уг нь төлөвлөгөө ёсоор бол 2020 онд Францын компанийн мэргэжилтнүүд ирж, ТЭЗҮ болон бусад тооцоолол дээр ажиллах ёстой ч Covid-19-тэй холбоотойгоор инженерүүд нь ирж чадаагүй гэх. Өдгөө энэ төслийн сураг тасарч, хаана ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй ор тас мартагджээ.

Авто замын түгжрэл асуудал болоод байгаа энэ цаг үед тус дүүжин тээврийн захиргаа аль хэдийнэ 51 сая төгрөгийн эд хогшил авч, цалиндаа 242 сая төгрөг зарцуулсан байгааг сэтгүүлч Д.Мягмартогтох цахим хуудаснаа бичжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.