Эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулсан гоёлын болон коктейл даашинзны “FLORAISON FASHION SHOW” энэ сарын 29-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын нөлөөллөөр хоёр жил завсарласан шинэ жилийн баярын үдэшлэгээ сэтгэл доглол дүүрэн хүлээж буй эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан зөвхөн дотооддоо урласан гоёлын даашинзнуудын давтагдашгүй бөгөөд шилдэг загваруудаас сонгон , цор ганц өөртөө урлуулж сонгоорой.
“FLORAISON FASHION SHOW” 2021 оны 11-р сарын 29-ны 18:00 цагт “CORPORATE CONVENTION CENTRE”-Д ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна.
Гоёлын даашинзны шоуг ерөнхий зохион байгуулагчаар үндэсний брэнд үйлдвэрлэгч “Princess Mongolian fashion” СИТИ их сургууль ажиллаж байна.Зөвхөн өөртөө цор ганцаар урлуулах даашинзны загвараа эндээс сонгоорой бүсгүйчүүдээ.