Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ё.Отгонбаяр, Ш.Лхамсүрэн гэсэн хадам,хүргэн хоёр одоо болио!!!
нийтлэлчид

Ё.Отгонбаяр, Ш.Лхамсүрэн гэсэн хадам,хүргэн хоёр одоо болио!!!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа Ё.Отгонбаяр, Ш.Лхамсүрэн гэсэн хадам,хүргэн хоёр одоо болио!!!

Бүрэгхангайд оршуулгын газар ухах гэж буй “Нүүдэлчин групп” Заамарт ухсан газраа нөхөн сэргээгээгүй.

 

УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарын “Нүүдэлчин групп” -ын охин компани болох “Нүүдэлчин айрон ресорс ” нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн иргэдийн өөд болоочдоо нутаглуулдаг газрыг нь ухаж эхэлсэн. Ё.Отгонбаяр нь Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууж, “Нүүдэлчин групп”-т хүргэн орсныг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Монгол хүний ёсоор өвгөдийг нутаглуулсан газраа ухуулахгүй гэж Бүрэгхангайнхан эсэргүүцэж байгаа . Булган аймгийн Бүрэгхангай сум нь Төв аймгийн Заамар сумтай Туул голоороо хиллэдэг.
Бүрэгхангайн малчдын малын гол бэлчээр, тахилгат уул, оршуулгын газар орсон энэ газарт төмрийн хүдэр олборлох гэж буй “Нүүдэлчин групп” нь хэр хариуцлагтай компани вэ?

Заамарт ухсан газраа нөхөн сэргээх байтугай бичил уурхайдад талбайгаа түрээсэлж, хууль зөрчин олборлолт явуулж буй компани юм байна.

Тодруулбал: “Нүүдэлчин групп”-ын өөр нэг охин компани болох “Мондулаан трейд “нь Төв аймгийн Заамар суманд 800 га газрыг “Улааншивэртийн ам ” нэртэй МV-0049108 болон MV-017100 дугаартай хоёр ч ашиглалтын лицензээр эзэмшдэг ажээ. Уг газраас “Мондулаан трейд” алт олборлосон ч сүйтгэсэн газартаа өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийсэнгүй.Сорчилж олборлосныхоо дараа бичил уурхай нэртэй хувираа алт олборлогчдод түрээслэн ухуулсаар байна. Уурхай ашиглах уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ямар ч зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. Нэг ёсондоо хууль бус олборлолт юм. Зөвхөн Сумын засаг даргатай гэрээ хийж суманд хэдэн төгрөг тушаагаад ухуулдаг байна. Энэ компаний хууль зөрчсөн үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй. Өмнө нь “Мондулаан трейд” компани Заамар сумын удирдлагуудтай хуйвалдан, сумын тусгай хэрэгцээний газраас мөн л хууль зөрчин олборлолт хийсэн.Энэ асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Төв аймгийн шүүх дээр хэрэгсэхгүй болжээ. Нэг аймагт 800 орчим га газрыг сүйтгээд нөхөн сэргээхгүй орхисон “Нүүдэлчин групп” дараагийн аймагт дахиад 967 га эрүүл газрыг ухаж болох уу? Эрх баригч намын бүлэглэлүүдэд хууль үйлчилдэггүй ажээ. Худ ураг, хадам хүргэн болж холбоогоо улам бэхжүүлж, хана хэрмээ бат босгожээ. Оршуулгын газрыг ухах хүртлээ улайрсан шуналын шалтгаан нь Заамарын алтны амт ажээ .

/ Нотолгоо болгож, “Мондулаан трейд” компаний нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай болоод бичил уурхайтай хийсэн гэрээний хэсгээс хавсаргав/

Сэтгүүлч Б.Отгон

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.