“Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч гэдгээрээ олон нийтэд анх танигдсан MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Өөрийнхөө төрсөн намтрын нууцалдаг тэрээр энэ өдөр 50 гаруй насыг зооглож буй. Гэхдээ яг хэд гэдэг нь бас л нууц. Их сургуулиа төгссөн цагаасаа хойш нэг л компанидаа тууштай ажиллаж байгаа нэгэн. Тэр MCS групптэй анх холбогдсоноос хойш 25 жил өнгөрөөд байна. Тухайн үед буюу 1997 онд MCS компани 60 орчим ажилтантай байсан бол жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр 9000-уулаа болжээ. Үе хоорондын ялгааны талаар их яригдах болсон энэ цагт “Y”, “Z” үеийнхэн ойр ойрхон ажлын байраа сольж, нэг газраа тогтвортой ажиллах сонирхолгүй болсон. Яг ийм үед Д.Энхтүвшин хүний нөөцийн туршлагаасаа хуваалцахдаа “Хүмүүс намайг үнэхээр мундаг учраас “Шарк танк”-д шүүгчээр уригдсан гэж хүлээн авч, тэр цагаас хойш шарк Д.Энхтүвшин хэмээн дуудах болсон. Яг үнэндээ нэвтрүүлгийн бичлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө Батка, Номио хоёр надад хүсэлт тавьсан.
Цаг нь тулсан байсан учраас тусалъя гэж бодоод л орчихсон хэрэг. Ийм л юм болсон” хэмээн даруухан өгүүлж байсан түүхтэй.
Ямартаа ч, эрхэм шаркдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

