Mongolian next top model нэвтрүүлгийн анхны улирлын ялагч Цэрэндолгор буюу Цэкү өдгөө монголын хэд хэдэн брэндүүдийн нүүр царай болж буй.
Тэдний дундаас Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг монгол бүсгүйчүүдэд “нийлүүлдэг” ZayaBilgee брэндтэй илүү дотно ажилладаг гэхэд болсон. Тэгвэл өчигдөр тус брэндийн ажилтан, хамтран ажилладаг хүмүүсийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ болсон байна.
Энэ үеэр загвар өмсөгч Цэкүгийн даашинз хамгийн сонин содон байсан аж. Өөрөөр хэлбэл, тэрээр дотоожгүй шинэ жилд орж буйгаа тодотгосон даашинзыг өмссөн байна. Түүний даашинз зөвхөн нэг байгууллагын ч бус, энэ жилийн хамгийн өвөрмөц содон даашинз байгаа гэдэгт олон хүн эргэлзэхгүй байх.