Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“УВЕРТЮРА” хамтлаг 12 дугаар сард Турк улсад тоглолтоо хийнэ
Папарацци

“УВЕРТЮРА” хамтлаг 12 дугаар сард Турк улсад тоглолтоо хийнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/14/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмний сонсох, дуулах дуртай “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Өнө мөнх орон”, “Тэнгэрийн хүү”, “Дөрвөн цагийн тал”, “Хань минь”, “Баярлалаа” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ.

“Увертюра” хамтлаг Турк Улсад тоглолтоо хийх болсон тухайгаа өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд “Сайхан мэдээтэй өглөөний мэндээ, манай хамтлагийн дуучин Ж.Ганбаатар маань 2021 оны 03 дугаар сард Турк улс руу хүүгээ эмчлүүлэхээр явсныг та бүхэн маань мэдэж байгаа байхаа. Яваад 9 сар орчим болж байна. Эмчилгээ маш үр дүнтэй байгаад маш их баяртай байна. Тэгвэл бид найзыгаа, дүүгээ эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар боллоо. Тодруулбал 12-р сарын 25-нд Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар боллоо. Мэдээж тоглолтынхоо орлогыг дүүгийнхээ эмчилгээнд нэмэрлэнэ. Та бүхний буянд дүү маань өдрөөс өдөрт бие нь сайжирч байна. Маш их “Баярлалаа” та бүхэндээ. Тун удахгүй Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзацгаанаа. Энэхүү мэдээллийг та бүхэн цааш нь сайн “Share” хийгээд өгөөрэй” хэмээн мэдээлжээ.

“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн 03 дугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан тухайгаа өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад Турк Улсын Истанбул хотод тоглолтоо зохион байгуулж найздаа, хүүдээ туслахаар болжээ.

Ийнхүү “Увертюра” хамтлагийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ буюу бүрэн хэмжээний тоглолт “PREMIUM LABELLA”-д 2021 оны 12 дугаар сарын 25-ны 18:00 цагт болох тул тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыгаа “Увертюра” хамтлагийн тоглолтыг үзэж, шинэ жилийн баяраа тэмдэглэж, сайн үйлсийн эзэн болоорой хэмээн уриалж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.