Энэ сарын 19-нд UB palace концертын их танхимд “Халуун зүрх” хандивын тоглолт болно. Энэхүү тоглолтын бүх орлогийг нарийн, шулуун гэдэсний хорт хавдараар оношлогдон өдгөө эмчлэгдэж Д.Эрдэнэмөнхөд өгөх юм.
Д.Эрдэнэмөнхийн хувьд 2000 оны 10-р сарын 11-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 48 болон 52-р сургуулийг суралцаж төгссөн. ШУТИС-ын Цахилгаан электорникийн инженер мэргэжлээр суралцаж байгаа төгсөх курсийн оюутан. 21 насныхаа төрсөн өдрөөр буюу 2021 оны 10-р сарын 11 ны өдөр нарийн, шулуун гэдэсний хорт хавдартай, элгэндээ үсэрхийлсэн гэсэн харамсалтай мэдээг сонсжээ.
Эхний шатны химийн эмчилгээнд орсон ба цусны архаг дутмагшилтай, ялтас эсийн хэмжээ нь хэвийн хэмжээнээс өндөр байгаа тул дахин химийн эмчилгээнд орох боломжгүй болсон. Турк улсын Acibadem Altunizade Hospital эмнэлгээс эмчлэгдэх боломжтой яаралтай эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн хариуг ар гэрийнхэнд нь өгчээ.
Уншигч та бүхэн дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хорин нэгхэн настай хорт хавдартайгаа тэмцэж буй залууд амьдрал бэлэглэн сэтгэлийн гараа сунгахыг хүсвэл “Халуун зүрх” хандивын тоглолтыг таалан соёрхоорой.
Хаан банк 5405269944 Т.Аюушмаа /Ээж/
Холбогдох утас: Ээж /88032769, 95682568/, Ах /99905021/
Хандивын тоглолтын билет авах бол 90160031 дугаараас аваарай.