Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ч.Мөнхбаярыг гуравдагч орныхон санхүүжүүлж байсан гэв үү
Мэдээ

Ч.Мөнхбаярыг гуравдагч орныхон санхүүжүүлж байсан гэв үү

coolНийтэлсэн: cool02/21/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярыг өнгөрсөн пүрэв гарагт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Олон нийтийн сүлжээнд бодит байдлын учрыг олоогүй, огт мэдээлэлгүй атлаа зохиолч, нийтлэлчид “Ч.Мөнхбаярыг хэлмэгдүүлж байна” хэмээн бичсэн, ТЕГ-ын үүдэнд хүмүүс цуглаан зохион байгуулсан зэрэгтэй холбоотойгоор тагнуулын байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийсэн юм. ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр энэ үеэр “Монгол Улсын тагнуулын байгууллага нь Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Манай улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатууллаа. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилж, гэрт нь нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэлээ.

Мөн энэ үеэр манай улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд найман жил хорих ял оноосон, иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлсэн юм.


Олон нийтийн сүлжээнд Ч.Мөнхбаярыг өмөөрсөн хүмүүс “Хятадын даалгавраар баривчиллаа. Оросын захиалгаар Хятадыг муулах, Хятадын талаар монголчуудад сөрөг сэтгэгдэл төрүүлэх, Монгол-Хятадын харилцаанд сэв суулгах үйлдэл хийсэн гэж үзсэн бололтой” гэх зэргээр бичиж буй.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ч.Мөнхбаяр Орос, Хятадынхантай бус, гуравдагч улсын тусгай албаныхантай хамтран ажиллаж, Монгол Улсыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байсныг тагнуулын байгууллагынхан хэд хэдэн үндэслэл бүхий баримтаар тогтоосон аж. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 19.4 дэх хэсгийн “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнчлэн Ч.Мөнхбаяртай холбоо, харилцаатай байсан зарим хүнийг тогтоон мэдүүлэг авсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Тэрбээр ганц удаа ч гадаадынхантай холбоотой байгаагүй, тагнуулын байгууллагынхан түүний үйлдлийг баримтжуулахын тулд нэлээд хугацаанд хянаж байсны эцэст өнгөрсөн пүрэв гаргийн үйлдэл дээр нь саатуулсан гэнэ.


Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар биелүүлж байсан гэж ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр мэдээлэгч бус, монголчуудыг дотроос нь хагалан бутаргах ажлыг гүйцэтгэгч гэж хэмээн ойлгогдохуйц тайлбар өгсөн билээ. Монгол Улсыг хоёр хөрш оронтой төдийгүй дотор нь хагаралдуулж, талцуулах санаа зорилготой үйлдэл хийж байсан гэж үзэж болох юм. Монголчуудыг дотоодод нь хагалан бутаргаснаар элдэв үймээн дэгдээж, тэмцэлдүүлэх санаархал гуравдагч орныхонд байдаг учраас Ч.Мөнхбаярыг санхүүжүүлж, үндсэрхэг үзэлтэй мэт дүр эсгүүлж байсан бололтой. Бид гадаадынхны санхүүжилтийн улмаас дотооддоо хагаралдвал Казахстан, Украин шиг хүнд нөхцөл байдалд орох эрсдэл өндөр билээ.

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.