Амралтын өдрийн мэнд. Хөл хориотой энэ үед хүүхдүүдээ зав гаргаж Сүүн чихэр хүүхдүүддээ хийж өгөөрэй. Орц -Сүү:400мл -Зөгийн бал 40гр -Желатин 10гр -Ванил 1уут Сүүгээ халааж зөгийн балаа хутгана. Дээр нь ванилаа хийнэ. Желатинаа 100гр бүлээн усанд хийж 10мин байлгана. Дээрх бэлэн болсон сүү желатинтай ус хоёроо нийлүүлж хутгаад хэвэнд царцаана. Хөргөгчинд 1цаг байлгаад бэлэн болно. Нэмэлтээр жимсний чанамал хийж болно.
Зохиогч: cool
Байгалийн онц ноцтой гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Дундговь аймгийн малчдадаа туслах хандивын аяныг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулж, олон иргэдийн зүгээс зүгээс хандив өргөж байна. Хандивын аяны үеэр Лосолын Болдбаатар утсаар ярьж 4000 ногоон тэжээл хандивлаж байгаагаа хэлсэн байна. Аймагт 1 боодол өвс 12000-13000 төгрөгний үнэтэй байдаг. Тэр үнээр тооцоход 52 сая төгрөгний үнэ бүхий өвс тэжээл болох юм. Хүчтэй шороон шуурганы улмаас хөрс нь эргэж хамар хатгах өвсгүй болсон газарт үүнээс хэрэгтэй тус дэм гэж үгүй билээ. Энэхүү хандивын 4000 боодол өвсийг хэрхэн татан авч, малчдад хүргэхийг Дундговь аймгийнхаа удирдлагуудтай ярилцан зохион байгуулах юм байна. МУГЖ Лосолын Болдбаатар таньд уран…
Санаандгүй явж байгаад ийм супер таксинд суусан байдаг юм. Оронгуут чихэр өгөөд, симфони хөгжим эгшиглээд, урагшаа хартал урам өгөх гоё үгсүүд бичээстэй, доошоо харсан хогийн савтай, хажуу тийшээ харсан эмийн сангийн хайрцаг тавьсан. Буугаад ямар мундаг сэтгэлтэй ажилладаг хүн вэ гээд эргээд хартал машины ардаа “Баярлалаа” гээд томоос том бичсэн байсан. Жинхэнэ хийж буй ажилдаа сэтгэл шингээнэ гэдгийг утгаар нь харуулсан мундаг таксины жолооч ахдаа маш их баярлалаа. Бахархал.
Шадар сайд С.Амарсайханы эхнэр, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо коронавируст халдварын “улаан бүс” буюу ХӨСҮТ рүү ороод хоёр цаг болоод буцаж гарч ирсэн асуудал дэгдэж, олон нийтийн шүүмжлэлий г дагуулаад байгаа. Шадар сайд С.Амарсайхан эхнэрийнхээ энэ үйлдлийг тайлбарлахдаа халдвар хамгааллын дэглэм зөрчөөгүй, хууль ёсны дагуу үйлдэл, эхнэр маань 10 хоног аавынхаа гэрт тусгаарлагдаж байгаа. Би 10-аад хоног эхнэртэйгээ уулзаагүй гэж мэдэгдсэн тайлбарласан. Тэгвэл өнөөдөр “Цагийн хүрд”-ийг Ч.Ичинхорлоо хөтөлж байна. Хуулиараа бол гамшгаас хамгаалах тухай 5.13.2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осо л , аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хори о цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсө н, эсхүл саад учруулсан нь…
Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний А/276 дугаар захирамжаар стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулах үүрэг чиглэлийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад өгсөн. Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг хангуулах нь хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн салбарын ажил үйлчилгээнд стандарт, норм, дүрмийг мөрдүүлэхтэй салшгүй холбоотой. Амьдрах орчинд үүссэн эрсдэл, аюулгүй байдлын талаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймд хот байгуулалт, нийтийн аж ахуйтай холбоотой ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг сайжруулах, холбогдох мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулж, чанарын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн 61 төрлийн удирдамж, арга зүйн баримт бичгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын…
Монголын үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг бол хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар юм. Оюутан ахуй цагтаа “Х-Түц” продакшнд бүжигчин хийдэг байсан Тэмка анх жүжигчин Нарансолонгын чихэнд нь дурлаж байжээ. Би брендээр биш эхнэрээрээ гоёх дуртай хэмээн нүүр бардам хэлдэг тэрбээр “Карантин 14 хоног” нэвтрүүлэгт уригдаж 14 хоног гэртээ харихгүй гэнэ. Түүний гэргий Г.Нарансолонго 14 хоног гэртээ ирэхгүй гэсэн.Гэхдээ зүгээрээ ийм гоё нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэж байгаа юм чинь. Хүүхдүүдээ хараад л гэртээ үзээд л, хүлээгээд л сууж байя гэв. Хариуд нь нөхөр нь түүнийг Намайг байхгүйд cool 2 той уулзваа чи хэмээн хардсан маягтай бичжээ. Урлагийн хүмүүсийн хошигнол…
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болжээ. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна. Тэрбээр “Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа” гэжээ. Удахгүй ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэх болно.
Он цаг улирах тусам үнэ цэнээ алдахгүй гялалзаж эрхэмсэг оршиж буй хатагтай бол Топ модель Э.Одгэрэл юм. Карантин-14 шоу хөтөлбөр 3 өдрөө үргэлжилж байна.Өнөөдөр жүжигчин М.Баярмагнай найман жилийн тэртээх зургаа өнөөдрийн зурагтайгаа харьцуулж нийтлэв. Тэрээр “ 8жилийн дараа Одгэрэл эгч бид хоёр батериа дахин татуулав.Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчхаж.Гэхдээ л би хөөрхөн” гэжээ. Үзэгч фэнүүд нь түүнийг найман жилийн тэртээ ах нь байсан бол одоо аав нь болжээ гэж хошигнов. Эгэл сайхан уран бүтээлчдээ гэгээлэг бүхнийг хүсье.
Монгол Улсад сүүлийн 24 цагт 11883 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1107 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 19672 болсон байна. Covid-19 халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Ингээд Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 37 боллоо. Ковидын халдвараар Хөсүт-д хэвтсэн хүн найздаа зөвлөгөө өгчээ. Нөхцөл байдал хүн д байна гэв. Иргэний үг: Найз ийм зөвлөгөө өгч байна, бүгдээрээ уншаарай, болгоомжтой байгаарай.
Засгийн газрын дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл ХНХ-ын сайд А.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Улаан Чулуутын хогийн цэгт ажиллаж тэнд байгаа иргэдийн 300000 төгрөгийг газар дээр нь олгож байна.
