Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Гуравдугаар сарын 17-нд иргэдээс нийт 400 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 30 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 25 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 27 хувийг машин ачилт, 91 буюу 22.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. -Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх…
Зохиогч: cool
Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу,Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм. Төслийн захирал Ж.Сандагсүрэн эхлээд Баянхошуу дэд төвд барьсан Дулааны даралт өргөх насос станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцав. Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд Дулааны 11И магистрал шугам шинэчлэл өргөтгөлийн ажил, Дулааны даралт өргөх насос станц болон 3.3 км шинэ шугамыг ус дулаан…
ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол олголоо. Тодруулбал, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч Оюунмөнхийн Баттулгад дэд хурандаа цол, Баянгол дүүргийн ЗДТГ-ын шуурхай байдлын ахлагч, ахлагч Батбаярын Дэмбэрэлбалжинням, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч, ахлагч Пүрэвдагвын Магнайбаяр нарт сургагч ахлагч цол тус тус олгосон юм. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ
УОК-оос мэдээлж байна. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Бидэнд одоо байгаа вакцины нөөц болон хийх дарааллыг та бүхэнд танилцуулъя. ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. “Монгол эм” концерн 10 мянган тун оруулж ирсэн. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ. Вакцин хийх дараалал: Хариу арга хэмжээний багийн буюу талбар дээр ажиллаж буй иргэдийг вакцинжуулж дууссан. Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Жишээ нь өнөөдрөөс хэвлэл мэдээллийн, банк санхүүгийн, ус хангамж, усан татуурга гэх мэт 53 мянан хүнийг дархлаажуулах…
Эр хүнд эрхийг нь үлдээ, энгэр газарт нөмрийг нь үлдээ! Өө тэгээд сүртэй, сүлдтэй үгсээр сүнс сэрмээр сайхан мэндчилгээ бичиж болж л байна. Гэхдээ миний хөвгүүд шиг энэ сайхан залуусаар гангарч байгаад өнөө цагийн эр хүний тухай өөрийн бодлыг шулуухан бичнэ ээ. Хүн төрөлхтний өнгөрсөн бүх цаг үед эрчүүд хүндийг үүрч, хүчрийг нугалж ирэв. Тэдэнгүйгээр үйлдвэрийн хүнд тоноглолууд эргэхгүй, үндэстэн дамнасан дайны хүнд төмөр зэвсгүүд босохгүй, жавар тасхийсэн өвлөөр ууланд түлээ унагах хүнгүй, тулгаа тулъя гэсэн ч хонин чинээ чулууг хомоол шиг өргөөд ирэх хүчгүй, амьтны аминд хүрч, хүрсэн ч арьсыг нь өвчөөд ам бүлээ тэжээх боломжгүй байв. Нийгмийн болон…
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадагбилээ. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ. Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа. -Танд Орчин үеийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ? -Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Дотоод хэргийн их сургууль…
“Abrahams creative division”, “Событ фильм”, “Titans Pictures”, “HOMEMEDIA”, “OMNI” байгууллагуудын хамтын бүтээл “БРАТАН” олон ангит уран сайхны кино энэ сарын 30-наас эхлэн бүх IPTV-ээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. “БРАТАН” олон ангит уран сайхны кино нь Монголын бүх Репперүүдийг нэг цуврал кинонд багтаасан бөгөөд жинхэнэ орчин цагийн гангстер амьдралын өнгө төрхийг бүх талаас нь харуулж чадсан кино юм. “БРАТАН” уран сайхны киноноос Монголын мэргэжлийн жүжигчид, бүх реппер дуучдыг харахаас гадна тэднээс өөр өнгө төрхийг мэдэрч болохуйц уран бүтээл болсон байна. Ташрамд дурдахад “БРАТАН” олон ангит уран сайхны киноны “Zamen” нэртэй дууг “Vandebo” хамтлаг дуулж энэ сарын 16-ний өдөр сонсогчдийн хүртээл…
Дотоод хэргийн их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын хоёр стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын явц ямар байгаа талаар ДХИС-ийн Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяагаас тодрууллаа. ДХИС-д Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил ид өрнөж байна. Энэ ажлын явц ямар байгаа талаар товч мэдээлэл өгнө үү? Их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо) стандартуудыг нэвтрүүлэх ажил 2021 оны 01 дүгээр сард гарааны оношилгоо хийж суурь түвшинг тодорхойлохоос эхэлсэн. Суурь түвшин тодорхой болсноор хийх ажлын хүрээ, хязгаар тодорхой болж стандартын талаар ойлголт,…
Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой саруудад тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч О.Шинэбаяраас тодрууллаа. -Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар товч мэдээлэл өгнө үү? Коронавируст…
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдөр буюу ”Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол эрчүүдийн баярын ганц өдөр гуравдугаар сарын 18-нд бүсгүйчүүд эрчүүддээ баярын мэндчилгээгээ дэвшүүлж байгаа юм. Эрчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн бүсгүйчүүдээс жүжигчин Б.Навчаагийн мэндчилгээ олны анхаарал татав. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Нямбаатараас бусад эрчүүдэд баярын мэнд дэвшүүлжээ. Жүжигчин Б.Навчааг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр төрд халдсан хэргээр хуулийн байгуулагаар шалгуулсан нь саяхан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Х.Нямбаатарын эсрэг хар пиар хийсэн хэрэгт холбогдсон Б.Навчааг шүүхээр гэм буруугүйг нь тогтоосон боловч түүний гомдол барагдаагүй бололтой.
