Зохиогч: cool

УИХ-ын Хаврын чуулган ширүүхэн эхэллээ. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Түүнийг тангарах өргөхийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрс эсэргүүцэв. Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж хэргээ шийдвэрлэх хүртлээ гишүүний тангараг өргөхгүй хүлээж байх хэрэгтэй гэв. Тэрбээр Шүүх дээр байгаа хэргээ нэг талд нь гаргасны дараа тангараг өргөх асуудлыг шийдвэрлэж болохгүй Ж.Эрдэнэбатаа чи өөрөө нэг үг хэлчих л дээ” хэмээв. Тэрбээр цааш нь “УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь хулгайч нар боллоо. 2016 онд ч гэсэн ийм байсан. Хулгайч луйварчид ЖДҮ-чид гар гараасаа хөтлөлцөөд 50 хүнээс 3-4 хүн л хэрэг…

Цааш унших

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь явуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХҮН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд хотын дарга Д.Сумьяабазарт хатуухан үг чулуудав. Тэрбээр нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай яагаад хамт явуулж болохгүй байгааг шүүмжлэв. Т.Доржханд “Мөнгө хэмнэх үүднээс энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулна гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Гэтэл яагаад тусад нь зохион байгуулах болою оо. Тус тойргоос нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж Хотын дарга болсон. Тэр дарга нь Нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Тэр хүн чинь өнөөдөр энд…

Цааш унших

Коронавирусийн улмаас эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв. “Тухайн иргэн 16 хоногтийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” Тэрбээр “Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байсан 89 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээтэй өнөөдрийг угтаж байна. Тухайн иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 24 дэх хоногтоо эмчлүүлж байсан бөгөөд 16 хоногтийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан. Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан. Ингээд…

Цааш унших

‘Киви’ хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр өдгөө хоёр хүүхдийн ээж, намбалаг эзэгтэй болсон билээ. Түүний хань, хоёр хүүхдийн эцгийг нь Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг нэгэн аж. Мөн тэрбээр “Говь” брэндийн нүүр царай болж, 100 хувь ноолууран хослол өмсч, зураг авалтад оролцож байсан юм. Өвөрмөц дүр төрх, шинэлэг уран бүтээл, содон стиль имижээрээ хүмүүсийг байлдан дагуулдаг Укагийн нөхөр учраас Г.Эрдэнэчулуун ч загварлаг байх нь мэдээж. Тэр бүр хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгээд байдаггүй Г.Эрдэнэчулуун өөрийнхөө цахим хуудсандаа оруулсан зураг нь Загварын ертөнцөд залуусыг ажилгүй болгох шинжтэй. Сонирхуулахад түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион…

Цааш унших

УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдрийн хуралдаанд Г.Мөнхцэцэг гишүүн Дундговь аймгийн нөхцөл байдал хүндэрч хүчтэй салхи шуурганы улмаас эрдэнэт хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлэн бөхийлөө. Япон болон Өмнөд Солонгост энэ нь жирийн асуудал боловч манай төрийн түшээдийн хувьд Эмгэнэл илэрхийлээд байх ховор тул Г.Мөнхцэцэг гишүүнийн үйлдэл тун зөв жишиг болж байна. Тэрбээр малчдын амь нас эрсэдсэн, мал хөрөнгө нь үрэгдсэн асуудал дээр анхаарч ажиллахыг хүсчээ. Тэрбээр хувиасаа 5 сая төгрөгний хандивыг Дундговь, Говь-Сүмбэр аймгийн иргэдэд хандивласан билээ.

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Өчигдөр /2021.03.17/ нийт 17044 сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА: -Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо.

Цааш унших

Урлагын салбараас төрөн гарсан сайхан хосуудын нэг бол Эмоци хамтлагын О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар билээ. Тэдний удам залгах хүү Т.Анар-Одын мэндэлсэн өдөр нь Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Жүжигчин О.Тэмүүжин хүүдээ зориулж: “Аав ээжийн хайртай хүү, удам залгах хүү, Аавынхаа насан туршийн эр цэргийн баярын бэлэг Т.Анар-од хүүдээ төрсөн өдрийн мэндийг хүргэе!!!Аав Ээж Эгч Дүү Эмээ Өвөө нар нь…2021-3-18 @anarod_temuujin” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Т.Анар-Од хүүд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Цааш унших

“Сөрөг” гэсэн шинжилгээний хариуг 80 мянган төгрөгөөр зардаг. Шадар сайд ЭМЯ дээр ажиллах үеэрээ “Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна” гэсэн юм. Энэхүү үйл явцтай холбогдуулан ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан PCR шинжилгээний хариуг 80 мянган төгрөгөөр үнэлж, “борлуулж” байгаа мэдээллийг эх сурвалж өгсөн байна. Нэг үгээр тухайн иргэн ямар нэг шинжилгээ өгөхгүйгээр “сөрөг” гэх хариуг 80 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл гараад байна. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн : Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид үүнийг маш…

Цааш унших

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. “Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Энхийг сахиулагчид аа, Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ! Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье! Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж…

Цааш унших

Үндэсний бөхийн Дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат олон бүсгүйчүүдийн харцыг булаадаг, олон эрчүүдийн бахархал болсон сайхан залуу. Хамгийн сүүлд Дорнод аймагт хөл хориотой үед явж байгаад тусгаарлалтанд орсон аваргын сахлаа ургуулсан зураг цахим орчинг гайхшруулав. “Уулын Төмөр” мэт болсон аваргаа бөх сонирхогчид огтхон ч зохихгүй байна хэмээсэн бол крашладаг бүсгүйчүүд нь харин өөр бодолтой байгаа гэнэ шүү. Ямартай Их хурлын гишүүнээс буусан аварга маань гадна төрхөндөө анхаарал тавих завгүй байгаа бололтой.

Цааш унших