Топ модель Д.Долгион өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн гэв үү “Гоёл-2020” наадмын топ модель Д.Долгион өдгөө 30 насны босго шүргэж буй ч одоог хүртэл ганц бие статустай яваа. Олны өмнө тэр бүр гарахыг хүсдэггүй тэрээр топ болсныхоо дараа тансаг зэрэглэлийн бритиш стандартын хороололд нүүн орсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатарын хамгийн өндөр үнэтэй гэгдэх болсон 220-н мянгатад сүндэрлэсэн 220К residence хотхонд төвхнөсөн гэнэ лээ. Загварынхан дундаа “Даруухан Долгион” нэртэй тэрээр өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн тухай эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр Монголд уул уурхайн наймаа эрхэлдэг Му Рэн хэмээх ахимаг насны эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд шинэ төвхөнөсөн байрыг…
Зохиогч: cool
Топ модель Н.Сарнай гуравдахь хүүхдээ өлгийдөнө “Гоёл-2019” наадмын топ модель Н.Сарнай гуравдахь хүүхдээ тээж байгаа ажээ. Тэрээр өдгөө ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг бөгөөд удахгүй жирэмсний амралтаа зэхэж буй гэнэ. Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм. Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд Төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу. Тэд охин хүү хоёртой.
Д.Хүрэлхүүгийн охин хөдөлмөрөөрөө хүслээ биелүүлжээ Монголын хошин урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг, МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэдэг хоёр охинтой. Том охин Х.Намуун нь оюутан байх үеэсээ бие хаа, царай зүсээрээ олны анхааралд орсон. Их сургуулиа татварын нягтлан бодогчоор төгссөн тэрээр гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй. Тэгвэл тэрээр өөрийн хөдөлмөрөөрөө хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тухайгаа хувийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр сүүлийн үеийн автомашин, тансаг харшийн өмнө зогсоод “ Ерөөсөө байна шүү дээ…чин сэтгэлээсээ хүсээд хөдөлмөрлөвөл мөрөөдсөн бүхэн чинь биелнэ шүү” хэмээн бичжээ.
Хөтлөгч Оргил загвар өмсөгч Чингүүнтэй “барьцав” Зэвүүн яриа ток шоуны хөтлөгч Оргил өөрийн цахим хуудаснаа зодуулсан мэт царай гаргасан зургаа нийтлэжээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө бусдад зодуулсан гэгдэх загвар өмсөгч Чингүүнтэй адил ” Хүнийг ер нь ингэж болохгүй л дээ” хэмээн бичсэн байна. Түүний энэхүү гэрэл зураг үзэгчдийг талцуулаад байгаа юм. Зарим нь “Оргил зодуулжээ” гэж хүлээн авч байгаа бол, өөр хэсэг нь “зураг авалтын нүүр будалт” хэмээн хүлээн авч байгаа юм. Ямартаа ч, түүний энэхүү үйлдлийг Гавъяат багш, “Их засаг их сургуулийн үүсгэн байгуулагч Ням-Осорын хүргэн, хөтлөгч Ч.Учралын нөхөр загвар өмсөгч Чингүүнтэй “барьцаж” олон нийтийн өмнө зодуулснаа дэлгэлээ хэмээн…
Дуучин Ч.Ану гэр бүлийн сэдвээр ном бичжээ Охидын “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсоноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. “Ганган дэгжин”, “Сайн ээж”, “Сайн эзэгтэй” гээд олон тодотголтой тэрбээр сошиал ертөнцийн од нэгэн. Олон эрчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн “баатар” болж явсан дуучин Ч.Ану Б.Түвшинбаяр гэх жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосноор энэ хэл ам намжсан. Харин тэрээр найзуудтайгаа нийлэн гэр бүлийн сэдвээр ном бичсэн байна. Энэ тухайгаа “Сүүлийн олон жил сэтгэлдээ бодож зүрхэндээ тээж явсан. Гэр бүлийн сэдвээр ном…
Монголын баячуудыг “дугаарлуулдаг” удам дамжсан уяач Алдарт шаргын эзэн Тод манлай уяач Д.Ононг танихгүй монгол хүн үгүй. Монголын том том гэсэн бизнесмэн, улс төрч уяач нар түүний гараар дамжсан шавь нар гэх юм билээ. Харин түүний том хүү О.Батбилэг сүүлийн хэдэн жил дээдсийн зиндааныхан дунд ёстой л “од” болоод буй гэнэ лээ. Арга ч үгүй биз, аавынхаа шийрийг хатаасан сайн уяач гэдгээ хэд хэдэн даншиг, улсын наадамд батлаад авсан. Тод манлай уяач тэрээр энэ жил дөрөв дэх жилдээ Монголын чансаа өндөртэй уяачдыг тэргүүлж, өнгөлсөн гэнэ лээ. Мөнгөтэй болонгуутаа моринд “хайр” зарладаг, монголын шинэ баячууд хөрөнгө мөнгөө хурдан моринд хайр найргүй…
Адууны буянтай “алтлаг” хатагтай Хамгийн их хөрөнгө мөнгө хөглөрч байдаг барилга, уул уурхай, газар тариалан, автозам, хөдөө аж ахуй зэрэг акул салбаруудыг атгаж яваа хүн бол “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн ээж хатагтай Т.Цэрмаа. Монголын морин спортын анхны эмэгтэй мастер тэрээр бага наснаасаа аавынхаа уяан дээр өнжиж, аргамаг хүлгүүдийн зоон дээр хүн болсон гэдэг. Өсөх насандаа аавынхаа уясан хурдан ажнайг унан уралдаж явсан бол идэр насандаа эмнэг сургаж, морь уяж явсан аатай, жаатай хатагтай. Харин өтөл насандаа сайн өсгөсөн хөвгүүдийнхээ буянаар алтан эрдэнийг ёоз, ёозоор хэрэглэж, алдарт уяачаараа дуудуулсан шигээ халгиж яваагаа чухамдаа хурдан хүлгүүдийнхээ хийморь лундаатай холбож тайлбарладаг гэсэн. Ямартаа л,…
Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж онлайн тоглолт хийнэ Коронавирус буюу COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс даяар “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аяныг өрнүүлж, халдварт өвчний үед ажиллах сайн дурын ажилтнуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт бэлтгэхээс гадна Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлах аяныг зохион байгуулж буй.…
Харилцагчдынхаа мөнгийг таван сар өгөөгүй “Чингис хаан” банкны удирдлагыг шалгаж эхэллээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын хувь заяа шил шилээ даран бүрхэг болсоор байна. Үзүүлэлтээрээ бусдаасаа арай дээр байсан гэх “Капитал” банканд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч томилон, өдгөө удирдах албан тушаалтнуудыг нь хууль сахиулах байгууллагад шалгуулж, эд хөрөнгийг нь худалдан борлуулахаар зарлаад байгаа билээ. Тус банкнаас 201 тэрбум гаруй төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 91 хувь нь чанаргүй гэдгийг банкны эрх хүлээн авагчдын төлөөлөл танилцуулсан. Банкны өөрийн хөрөнгө нь 210 тэрбум илүү төгрөг байгаа бөгөөд захирлууд, хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрүүгийн хэргийн хохирлыг…
Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй…