Зохиогч: cool

Архангай аймгийн АН-ынхан зөв хүнээ сонгохыг С.Эрдэнэд санууллаа Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Архангай аймгийн 9 сумын АН-ын хорооны дарга нар АН-ын дарга С.Эрдэнэд нэгэн албан бичиг ирүүлжээ. Тэд энэ удаагийн УИХ-ын сонгуульд намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн итгэл, хүндлэлийг хүлээсэн, олон нийтийн хүсэн хүлээж байгаа, зөв, залуу хүнийг шилж сонгон нэр дэвшүүлэхийг санал болгожээ. Улмаар энэхүү шалгуурт тэнцэж байгаа боловсон хүчнээ хэн гэдгийг нь нэрлээд, түүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Энэхүү санаачилга зарим сумын АН-ын жирийн гишүүдээс эхлээд гарсан бөгөөд улмаар Архангай аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан ахмадын холбоо ч энэхүү хөдөлгөөнд албан ёсоор нэгдэн дэмжиж…

Read More

Roket bay-ийн хүү нэг нас хүрлээ Реппер Rokit Bay буюу О.Баярсайханы гэргий С.Ану жил дараалан төрж, охин хүү хоёрын аав ээж болцгоосон. Тэгвэл тэдний бага хүү өнөөдөр нэг нас хүрч, төрсөн өдрийг нь тэмдэглэжээ. Энэ тухай С.Ану цахим хуудаснаа “Энэ дэлхийд хэрэгтэй хэн нэгэн байж, өөрийнхөөрөө аз жаргалтай амьдраарай хүү минь! Аав ээждээ ирсэнд маш их баярлалаа….” гэжээ. Реппер Rokit Bay-ийн гэргий С.Анугийн хувьд мэргэжлийн нүүр будагчаар ажилладаг. ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авъяастай бүсгүй билээ.

Read More

Трансжендер Б.Солонго нэрийн дэлгүүрээ нээлээ Гоо сайхан, бие галбираас гадна мэдлэг боловсролдоо чамгүй анхаардаг Б.Солонго хувийн бизнес эрхэлж хэнээс ч дутахааргүй амьдардаг гэдгээ бусдаас нуудаггүй нэгэн. Тэгвэл тэрээр “Soko’s boutique” хэмээх нэрийн дэлгүүрээ нээсэн байна. Дэлгүүрийн нээлтэд монголын нөлөө бүхий урлаг соёл, бизнес нийгмийн хүрээнийхэн зочилж очжээ. Б.Солонгын царай төрхийн хувьд топ модель О.Пүрэвдуламтай тун төстэй, биеэ авч яваа байдал, уяхан туяхнаараа дуучин Ч.Ануг санагдуулам гэлцдэг. Түүнд залуус хайрын үг харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог. Ертөнцийн түг түмэн өнгөний нэг ЛГБТ /лесби, гомо, трансжендер, бисекс / олон нийт дундаа ч тэр нэр хүндтэй. Б.Солонгын…

Read More

Г.Бат-Эрдэнэ анхны болзоогоо дурсав Монголын тэргүүн баяжуудын нэг Гацууртын Чинбатын ганц охин, түүний өв залгамжлагч Ч.Номинг Монголд танихгүй хүн ховор. Тэгвэл түүний нөхөр Батка буюу Г.Бат-Эрдэнэ анхны болзооныхоо тухай цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “16 настайдаа нэгэн хөөрхөн охиныг Камертоны тоглолтонд уриад хамт үзэж байхдаа анх тэвэрч билээ. 20 жилийн дараа түүнтэйгээ хамт зогсоод хайртай дуучныхаа тоглолтыг найруулж байна гэж харин зүүдлээгүй. Болд, Камертоны дуунууд хэдэн хосын хайр, хагацлын түүхийн аялгуу болсныг бид таашгүй‬” хэмээн бичсэн байна. Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нар Төрийн соёрхолт Д.Болдын “12 ертөнц” тоглолтын найруулагч продюсероор ажилласан байдаг.

Read More

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат биохимийн анализатор, Искра аппарат, ЭХО аппарат, хатаах шүүгээ, судас тодруулагч, нярайн үзлэгийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, суурийн даралтын аппарат гэх зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна дуудлагаар явж үзлэг хийх…

Read More

Сэлбэ дэд төв 9000 гаруй айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг шийдэх хүчин чадалтай Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа…

Read More

С.Амарсайхан: Холбогдох албаныханд танилцуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж бололцоогоор нь шийднэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа. Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав. “АШУҮИС-ийн эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой. Мөн MRI, соронзон томографи, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн…

Read More

МУГЖ дуучин Т.Ариунаа эмээ болно НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа эмээ болох бэлтгэлээ базааж эхэлжээ. Түүний нөхөр Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж өмнөх амьдралаасаа Б.Алдар хэмээх хүүтэй. Дагуул хүүгээ өөрийн хүү шигээ хайрлаж өсгөсөн дуучин Ариунааг хүү Б.Алдар нь хүртэл төрсөн ээж шигээ хайрладаг гэдгээ илэрхийлдэг. Тэгвэл том хүү Б.Алдар нь өнөө маргаашгүй аав болохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ хүний зургийг нийтэд дэлгэсэн байна. Эхнэрээрээ сонгосон энэ бүсгүйг нэгэн цагт “15 мянган төгрөгөөс болж, Б.Алдарын гарынх нь шүүс боллоо” хэмээн сенсаци дэгдээсэн бүсгүйтэй тун адилхан байгааг уншигч та анзаарсан байх. Дуучин Т.Ариунаагийн…

Read More

Дуучны карьераа жүжигчнээр “сольж” яваа бүсгүй Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүйчүүдийн нэг бол дуучин, “Бүсгүйчүүд” ток шоуны хөтлөгч С.Хишигжаргал юм. Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас урлагийн гараага эхэлсэн дуучин бүсгүй сүүлийн үед кино урлагт “урвах” болжээ. Одоогийн байдлаар тэрээр 15 орчим дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж амсан гэнэ. Эрчүүдийг урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин Хишигээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан нь нууц биш. Ганган хээнцэр донжтой хувцасладаг бүсгүй маань бүлтэй болж, ээж хэмээх эрхэм…

Read More

С.Ононбат хүүгийнхээ загвараар гангарав Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n off” продакшны захирал, найруулагч, продюсер сүүлийн үед “Voice of Mongolia” шоуны дасгалжуулагч С.Ононбат хүүгийнхээ бүтээсэн загварын цамцаар гангарчээ. Түүний хүү О.Анхбаяр нь SMOK брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер юм. С.Ононбат продюсер өөрийн цахим хуудаснаа “Миний хүүгийн загвар аавдаа бэлэглэсэн энэ загвар харин хүн бүхэнд зохих юм байна. Хүүдээ баярлалаа” гэжээ. С.Ононбатын том хүү дизайнер О.Анхбаяр Хятадад кино урлагаар, Солонгост график дизайнераар сурч, хэдий сургуулиа төгсөөгүй ч Монголдоо ирэн SMOK брэндийг үүсгэн байгуулсан. Түүнд Улаанбаатар хотын олон залуус талархалтай ханддаг гэдэг. Ulaanbaatar’s very own grown буюу “Улаанбаатарын унаган брэнд хувцас” гэж тодорхойлж болох уриатай…

Read More