Зохиогч: cool

Топ модель Х.Бадамгэрэл бүсгүйчүүдэд онлайнаар хичээл заана “Андрей модел” агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл онлайн сургалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тэрээр энэ сарын 23-наас эхлэн нас харгалзахгүйгээр эмэгтэйчүүдэд арьс арчилгаа, нүүр будалт, зөв хооллолт, эрүүл ахуй, зөв алхаа гишгээ гэх мэтийг заахаар болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Энэ зургийг хүүгээ нэг настай байхад авахуулж байж. Эмэгтэй хүн үргэлж л өөрийгөө анхаардаг арчаатай шантрашгүй байх хэрэгтэй гэсэн ээжийн хэлдэгт хүрч чадсан санагдаж урам авсан үe бол өөрөө ээж болсоны дараа. Би нь бүх эмэгтэй хүнийг бүх зүйл дээр өөртөө сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй, үргэлж өөртөө арчаатай байж хөгжихийг тэмүүлдэг,…

Read More

Дуучин Э.Номингийн жингээ барих нууц Тэртээ 90-ээд оны сүүл 2000 оны эхээр гялалзаж явсан дуучдын нэг бол Э.Номин. Гэвч сүүлийн 10-аад жил дуулахгүйгээр Б.Жасмин охиныхоо сайн ээж, ханийнхаа гэргийгийн үүргийг гүйцэтгэж яваа. Хааяахан нэг урлаг соёлын ёслол арга хэмжээн дээр харагддаг тэрээр жингээ барих үүднээс балетаар хичээллэж эхэлжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа тухайгаа танил найз нөхдөөсөө нуудаггүй аж. Дуучин бүсгүй УИХ-ын гишүүн асан Д.Арвины дүү Д.Бадрах гэх залуутай дэр нэгтгээд багагүй хугацааг үдэж буй.

Read More

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан. Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. PCR шинжилгээний хариу ойролцоогоор 24 цагийн дараа гарна.…

Read More

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь 19-23 насны оюутнууд” гэсэн мэдээллийг өглөө. Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болов. Үүнээс эдгэсэн 5 тохиолдол байна.…

Read More

Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж 976 сурагч, 42 шүүгч, 57 зохион байгуулагч нар оролцож байсан юм. Тэмцээнд хэрхэн бүртгүүлж…

Read More

Нийслэлийн АН-ыг нэг хүний “өмчлөлд” байлгасаар байх уу Ардчилсан нам алдаагаа засч удирдлагын багтаа өөрчлөлт оруулж эхэллээ. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулиар тус намын хуучин удирдлагууд фракц хоорондын зөрчилдөөн үүсгэж миний хүн чиний хүн гэх талцал үүсгэж намаа ялагдахад хүргэсэн. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан дөнгөж ажлаа авмагц буюу 2017 онд “Өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ард түмэн манай намд муу дүн тавьснаа сонгуулийн санал хураалтаар дамжуулан илэрхийлсэн. Бид ялагдлынхаа шалтгааныг хайгаад, АН-д шинэчлэл хийх хэрэгтэй болж, бодлого, зарчмаа хэрэгжүүлэх арга замаа өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн.” хэмээн ярьж байсан ч өнөөг…

Read More

2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудыг худалдаанд гаргалаа. Уншигч та энэхүү гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль…

Read More

Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК-ийг онцлон тус компанийн гүйцэтгэх захирал Дамдинсүрэнгийн Отгонсүрэнтэй ярилцлаа. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 179 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөрөнгө оруулалт, менежментийн компани болохоор ажиллаж байгаа юм. Компанийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Хэзээ, хэрхэн байгуулагдах болов? Манай компани нь Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 305 тоот тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч байгуулагдсан.…

Read More

“Аав”-ын охины содон өөрчлөлт Нэгэн цагт үзэгчдийг уярал, ухаарлаар байлдан дагуулж байсан “Аав” уран сайхны киноны гол дүрийн охины дүрд тоглож байсан залуу жүжигчин Б.Мөнхдэлгэр ингэж өөрчлөгджээ. Тэрээр өдгөө өөрийн найзтайгаа хамтран блог хөтлөж, хажуугаар нь Golden Gym клубт багшилдаг ажээ.

Read More

Жүжигчин Бооёогийн “гоё” охид Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий. Тэр дундаа түүний дунд охин А.Номин-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Харин түүний эгч А.Амин-Эрдэнэ гоо үзэсгэлэн, нуруу туруу эелдэг төрхөөрөө ээжийгээ дууриажээ. Н.Ариунболдын охид төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн. Дунд охин А.Номин-Эрдэнийн хувьд багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон. Ахлах…

Read More